Өвдөг боомт нь Хятад улсын эрчим хүчний импортын чухал суваг болох юм. 2025 оны 3-р сарын 28-ны байдлаар, Өвдөг боомтоор Монгол Улсаас түүхий газрын тос импортолсон нийт хэмжээ 10 сая тонныг давжээ. Өвдөг боомт нь ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ Барга зүүн хошуунд байдаг бөгөөд Монгол улсын Баянхошуу боомттой хиллэж, Тамсагийн газрын тосны ордоос 140 километрийн зайд оршиж байдаг. энэ нь Хятад, Монголын түүхий нефть тээвэрлэх хамгийн дөт зам болж, хоёр орны эрчим хүчний хамтын ажиллагаа, дэд бүтцээр холбогдох бүтээн байгуулалтад чухал үүрэг гүйцэтгэдэг юм.

Шинэ Барга зүүн хошууны захиргаа Өвдөг боомтын бүтээн байгуулалтыг чухалчилж, Дачин газрын тосны Монгол улс дахь Тамсаг төсөл болон "Талын зам"-төлөвлөгөө хоорондын уялдаа холбоог тогтвортой ахиулж байна. Энэхүү төсөл нь 2005 оноос хойш 20 жил тасралтгүй хэрэгжсээр ирэв. Хошууны захиргаа нэгдсэн зохицуулалтаар бизнес, гадаад харилцаа, боомт, гааль, хилийн шалган нэвтрүүлэх зэрэг газрууд өндөр шаардлага, стандарт, үр дүнтэй ажиллаж, аж ахуйн нэгжүүдэд чанартай үйлчилгээ үзүүлж байна. Дачин газрын тосны компанийн захирал тус боомтод талархлын хуудас гардуулсан нь хошууны захиргаа болон Хятадын газрын тосны Дачин компани хоорондын бизнес ба худалдаа, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, хоёр талын найрсаг харилцааг цаашид улам түлхэц болсон юм.

Өвдөг боомтын түүхий нефтийн импортын суваг нь чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тээврийн сүлжээ нь улмаар өргөжиж байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд талуудын хамтын хүчин чармайлтаар тус боомтын түүхий нефтийн импортын бизнес тогтвортой хөгжиж, үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тус боомтод түүхий газрын тос импортлох нь эрчим хүчний импортын нөхцөл байдлыг нээж, эрчим хүчний импортын сувгийг өргөтгөхөөс гадна "Бүс ба зам"-ын дагуух улс орнуудын эрчим хүчний хамтын ажиллагаа ба солилцоог ихээхэн бэхжүүлж, үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой болсон юм.
