solongonews
Хятадын хөрш орнуудтайгаа хийсэн импорт, экспорт 5.1 хувиар өсөв
2025-05-09 16:16
Эхний дөрвөн сард Хятад улсын хөрш орнууд руу хийсэн импорт, экспорт өмнөх оны мөн үеэс 5.1 хувиар өссөн байна.

Гаалийн ерөнхий газраас 5-р сарын 9-нд гаргасан мэдээллээс харахад, 2025 оны эхний дөрвөн сард Хятад улсын хөрш орнуудтай хийсэн импорт экспортын хэмжээ 5.1 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.1 хувиар өссөн нь эхний улирлаас 1.6 пунктээр нэмэгдэж, эхний дөрвөн сарын импорт экспортын нийт өсөлтийн хурдаас 2.7 пунктээр илүү болсон байна. Үүний дотор АСЕАН болон Төв Азийн таван оронд хийсэн импорт 9.2 хувь, экспорт 9.9 хувиар тус тус өссөн байна. Гаалийн ерөнхий газрын Статистик, дүн шинжилгээний газрын дарга Лу Далян хэлэхдээ, эхний дөрвөн сард Хятад улсаас хөрш зэргэлдээ 21 оронтой хийсэн импорт, экспорт нэмэгдэж, Хятад улл болон хөрш орнууд хоорондын бүх талын хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, эдийн засаг, худалдааны харилцаа улам нягт болж байна гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл