solongonews
”9.3” тэмдэглэлт арга хэмжээ
2015-09-03 12:33
”9.3” тэмдэглэлт арга хэмжээ гадаадынхны анхаарлыг татаж байна.

Японы түрэмгийллийн эсрэг Дундадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр Бээжинд зохиогдож байна. Сүүлийн өдрүүдэд, гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэхүү арга хэмжээнд маш их анхаарал хандуулж, Дундад ын талын бэлтгэл ажлыг цаг алдалгүй мэдээлсэн бөгөөд энэхүү арга хэмээ нь Дундадын хүчин чадлыг дахин нэг удаа гүйцэд харууллаа. Хамгийн чухал нь дайны түүхийг эргэн санаж, улс орноо хамгаалах итгэл зориг хүчин чадлыг сурталчлан ухааруулж чадсан гэж тэмдэглэжээ.

Оросын NGагентлаг, дайны дараах 70 жилийн турш, Дундад улс дэлхийн фашизмын эсрэг дайнд гаргасан үнэлэх ёстой чухал байр суурь, үүрэг хариуцлагыг хүндэтгээгүй. Үнэндээ, Дундадын эрэлхэг баатарлаг тэмцэл Япон олон Германыг ганцаардуулсан дайн хийлгэж, стратегийн хамтарсан дайн хийлгээгүй. Дундадын тал дайны ялалтын 70 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээг бэлтгэн явуулж байна. Оросын ерөнхийлөгч Путин тэрчлэн бусад орнуудын удирдагчид урилгаар энэхүү арга хэмжээнд оролцож байна. Энэ арга хэмжээ нь Дундадын улс орны хүчирхэг, удирдагчдын энх тайвныг хүсэн эрмэлзэж байгааг гүйцэд тусгалаа гэж тэмдэглэжээ.

Америкийн Ассошиэтэд агентлаг, Дундад улс цэргийн парад зохион явуулж байгаа нь Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы бууж өгсөн 70 жилийн ойг тэмдэглэж, мөн Дундад  улсын энх тайвныг хамгаалах эрэл хүслийг халууллаа гэж тэмдэглэжээ.

Английн "Экономист" сэтгүүл, энэ удаагийн парад, Дундад улс дэлхийн хоёрдугаар дайны Азийн дайнд чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг дэлхийн дайнд сануулсан, мөн Дундадын ард түмэн түрэмгийллийн эсрэг дайнд үзүүлсэн асар их үрэгдэл сүйдлийг хүлээн зөвшөөрүүлсэн гэж тэмдэглэжээ.

Германы "Франкфурт" сонин, парад нь ямарваа улс оронд чиглээгүй, Японд ч чиглээгүй. Харин Дундад улс энх тайван хөгжил, олон улсын энх тайванд тус дөхөм үзүүлэгчийн хувиар арга хэмжээг дэлгэн харуулж байгаа гэж Дундадын засгийн газар амласан гэж тэмдэглэжээ.

БНСУ-ын "Аю Бизнес", энэ удаагийн тэмдэглэлт арга хэмжээ Дундадын энх тайвныг хамгаалах шийдвэр зориг байр суурийг харууллаа. Ерөнхийлөгч Па Гын Хе парадын ёслолын арга хэмжээнд биечлэн оролцож, Дундад улстай хамтаар дэлхийн энх тайвныг хамгаалах шийдвэр зоригоо илэрхийлсэн гэж тэмдэглэжээ.

 

Найруулагч: Буянтогтох
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл