Өвөр Монголын Өдрийн Сонины хороо болон Өвөр Монголын Урлагийн Дээд сургуулиас зохион байгуулж, Өвөр Монголын Бодисын бус соёлын өвийн хамгаалалтын судалгааны нийгэмлэг, Өвөр Монголын Цахар соёлын судалгааны нийгэмлэгээс хамтран 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулсан Өвөр Монголын Өдрийн Сонины монгол хэвлэл мэдээллийн БНХАУ байгуулагдсан 75 жилийн ойг угтах том хэлбэрийн мэдээлэл болох “Умард хилийн дуулал”-ыг судлан ярилцах салон Өвөр Монголын Урлагийн Дээд сургуульд боллоо.
Дуугаар дулаацдаг хорвоо гэмээнэ дуулж байсан нэгэн болон туулж өнгөрсөн он жилүүдээ эрэгцүүлэн дурсах нь түмэн зөв. “Умард хилийн дуулал”-ыг судлан ярилцах хэсэг үдээс өмнөх 09:00 цагт эхэллээ. Хөххотын Үндэстний Туршилтын сургуулийн сурагчид “Жангарын арван хоёр баатрын магтаал”-аар хуран цугларсан олноо угтаж, Өвөр Монголын Урлаг Жүжгийн хүрээлэнгийн залуу дуучин Цолмон “Цомбон туурайтай хөлөг” дуугаа аялгуулан хөг нэмж, залуу дуучин Цолмон, Цэлмэг хоёр “Мөнхийн сахъяа”-дуугаа өргөн барьж, чөлөөт ярилцлагаа өндөрлүүлэв.
75 дуу нь цаг эриний уянгалал болон түүхийн хүүрнэлийг эвлэг уялдуулж, туг тэмдэг тодорхойгоор цаг эриний хөг аясыг чавхдаж, жижиг сэдвээрээ том хүрээг харуулж, сонгодгийн сонголт болж чадсан гэж хуралд оролцсон эрдэмтэд санал нэгдэв. Өвөр Монголын Их сургуулийн Монгол Судлалын Дээд сургуулийн профессор Отгонбаяр сонин мэдээний дамжуулагчийн өнцгөөс “Умард хилийн дуулал”-ыг үнэлж, мэдээллийн гарчгаас мэдээллийн агуулгад хүртэл гүн зузаан соёлын агуулахууныг илрүүлж, дуугаар 75 жилийн түүхийг дэлгэсэн содон ухаарал болж, улс орны магтаал, уянга дууны хүүрнэл болсон гэж ярьж байлаа.
“Умард хилийн дуулал”-ын 75 сонгодог дуу нь түүхийн үнэ өртөг, урлагийн үнэ болон шинжлэх ухааны үнэ өртгөөр маш өндөр болжээ. Тэр нь бидэнд Өвөр Монголын дуу хөгжмийн түүхийг зураглан харуулж, умард хилийн үндэстний ард түмэн хамтдаа суралцан хамт дуулж, хамтдаа сонирхон хамт баясан хамтдаа байгуулж хамт эдлэх амьд бодит үйлдлийг хүүрнэж, үндэстний ард түмэн солилцоондоо уусалцсан түүхэн замналаа дэлгэсэн гэж Өвөр Монголын Урлагийн Дээд сургуулийн профессор Өлзийбаяр үнэлж байлаа.
Өвөр Монголын Урлагийн Дээд сургуулийн дэд профессор Бүрэнбаяр “Умард хилийн дуулал”-ыг өндрөөр үнэлж, мэдээлэл нь эх оронч үзэл, уран бүтээлч чанар, олон түмэнч чанар, уламжлал хүчтэй, нийтлэг шинж чанартай, илэрхийлэл хүчтэй гэх зургаан онцлогоор үнэллээ.
Өвөр Монголын Ардын Хэвлэлийн хорооны дэд ерөнхий найруулагч Шюймин:
- "Умард хилийн дуулал”-ыг бүтээн байгуулалт ажил хэрэгч амжилттай хэрэгжсэн гэж ярьж байлаа. Тэрээр
- "Умард хилийн дуулал”-ын 75 сонгодог дууг ашиглан, Өвөр Монголын Ардын Хэвлэлийн газраас энэхүү цуврал арга хэмжээгээр дамжуулан ном гаргана гэж найдлаа.
Өвөр Монголын Урлаг Жүжгийн хүрээлэнгийн залуу дуучин Цолмон:
- “Умард хилийн дуулал”-ын 75 сонгодог дууны ихэнхийг би тоглолтын тайзанд дуулж өнгөрөв. Эдгээр дуунууд нь сонгодог үнэлэмжтэй, эрч хүчийг харуулсан, бидний үнэт баялаг болох юм гэж хуваалцав.
Өвөр Монголын Өдрийн Сонины хорооны дээд зэргийн найруулагч Болд “Мөнхийн сахъяа” дууг орчуулснаа эрэгцүүлж, энэ цуврал мэдээлэл нь цаг үеийн онцлогтой, хэвлэл мэдээллийн нөлөөг өргөжүүлэн, шинэ дээд цэгт хүрсэн шинэлэг мэдээлэл болно гэж өндрөөр үнэллээ. Чөлөөт ярилцлагад бас Хошууд Номин, Мөнгөнтуяа, Гилбээн нарын гурван сэтгүүчийн төлөөлөгч “Умард хилийн дуулал”-ын сурвалжлагын явцад оролцсон сэтгэгдлээ хуваалцав.
Алдарт уртын дуучин Загдарсүрэн"
- Улаанмөчир бол миний хамгийн анхны сургууль юм гэж хэлээд дурсан ярихын зэрэгцээ догдолж баяссан сэтгэлээсээ "Магтаал дуу”-гаа дууллаа. Дуулж явахад дэлхий баясна, довтолж явахад хийморь сэргэнэ. “Уудам тал минь үндсээрээ холбоотой, уул нуруу минь урсгалаараа холбоотой” гэж уулсын цаанаас буга урамдах шиг, үүлсийн тэртээгээс ботго буйлах шиг аялгуу дуу булгын ус шиг ээлтэй, аятай сайхан сонсогдоно. Цаг эринийг тодруулан дурайлгасан умард хилийн сонгодог дуунууд сэтгэл зүрхний нандин холбоо, сахин бараалах "Мөнхийн сахиа" болж хангинана.
