solongonews
Ван И ”Бээжин-Токио форум”-д видео илтгэл тавив
2024-12-05 16:30
Ван И ”Бээжин-Токио форум”-д видео илтгэл тавив.

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв Хорооны Гадаад харилцааны ажлын зөвлөлийн албаны дарга Ван И 2024 оны 12 дугаар сарын 04-нд 20 дахь удаагийн "Бээжин-Токио форум"-д видео илтгэл тавив.

Ван И:

- Хятад Япон бол Ази болон дэлхийн чухал орнууд юм. Хятад Японы хоёр мянга гаруй жилийн солилцооны түүх, дипломат харилцаа хэвийн болсноос хойших 50 гаруй жилийн харилцааны түүх үүнийг дахин нотолж байна. Хятад, Японы харилцаа хөгжлийн зөв чиг хандлагатай байх нь хоёр орон, хоёр орны ард түмэнд ашиг тусаа өгөхөөс гадна бүс нутаг болон дэлхийн энх тайванч хөгжилд чухал бөгөөд эерэг ач холбогдолтой юм.

Нэг. Хоёр орны харилцааны зөв томьёоллыг сайтар тогтоох.

Хоёр. Хоёр орны харилцааны улс төрийн үндсийг сайтар хамгаалах.

Гурав. Харилцан ашигтай, хамтаар амжилтад хүрэх нээлттэй стратегийг дэмжих.

Дөрөв. Бүс нутаг, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг сайтар хамгаалах ёстой гэв.

Ван И: - Дэлхий шинэ дөрвөн замын уулзварт ирж, түүхийн цаг шинэ зангилаанд хүрэв гэсэн байна.

"Бээжин-Токио форум" нь Хятад, Япон хоёр орны албаны болон иргэд хоорондын харилцаа солилцооны чухал платформ болох бөгөөд 2005 онд байгуулагдсан цагаасаа хойш жил бүр зохион байгуулагдаж ирсэн. Энэ удаагийн форум нь "Хятад Япон гар нийлэн олон талт хүрээн дэх олон улсын энх тайвны дэг журмыг дахин буй болгохыг ахиулна" уриан дор болж, Японы Гадаад хэргийн сайд Такеши Ивая оролцон илтгэл тавьсан бөгөөд Японы ерөнхий сайд асан Ясуо Фукуда гол сэдэвт илтгэл тавьсан байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл