solongonews
Хөдөө сүлдийн залбарил
2015-09-09 18:03
Алтан дөрөөн шүншигт
Агуу Чингисийн жавхаа
Ард Үзэмчин бидний
Ариун дагшин шүтээн

                                                               

Алтан дөрөөн шүншигт

Агуу Чингисийн жавхаа

Ард Үзэмчин бидний

Ариун дагшин шүтээн

Мөнх тэнгэрийн мэргэн элч

Мөрөөдлийн хөдөө сүлд мину

 

Оюуны билигт хонх

Орчлонг амуулах шидэт

Ухааны мунхагийг ариусгагч

Онц чадамжит шүтээн

Одот тэнгэрийн улаач

Оор гэгээрлийн сүлд минү

 

Ган дөрөөн шүншигт

Галавын эзэн богд минь

Гал голомтыг бадраагч

Гайхамшиг ивээгч шүтээн

Үрийн хутгийг заяагч

Өнөд уламжлагч сүлд миний

 

Эрдэнэт дөрөөн шүншигт

Эзэн богдын ивээлтэй

Өчин эмгэгийг арилгагч

Энх мөнхийн зул юм

Эрхт тэнгэрийн эзлэгч одон

Энэрэн нүгүлсэгч сүлд мину

 

Болд дөрөөн шүншигт

Богд эзний гэгээн сүр

Буруу гажууг номхтгогч

Бодол ариун шүтээн

Тэрс дайсныг дарагч

Төгөлдөр увдист сүлд минү

Хүрэл дөрөөн шүншигт

Хүчит эзний гэгээн сүр

Хүсэл үйлсийг хангагч

Хүмүүн заяаг тэгшлэгч

үйлсийн сайхныг үерлүүлэгч

Өгөөмөр буянт сүлд минү

 

Үзэл бодлын үндсэндээ

Өрлөг сүлдээ дээдэлье

Өргөн их буян хишгээр

Үзэмчин түмнээ ивээгээрэй

Өндөр их хишиг хайрд

Өөрийн Сүжгээр залбиръя !

 

Бодлын ариун тархиндаа

Богдын сүлдээ дээдэлье

Бойжин үржих нутгийнхаа

Бүрэн байгалийг даатгасуу

Буянт их хишиг ивээлийг

Бат сүжгээр залбиръя !

 

Гэгээрлийн гүн бодолдоо

Гэгээн сүлдээ дээдэлье

Гэр Өрхийн амгалангийн

Хэтийн заяаг даатгасуу

Хишиг хайрлан өршөөхийг

Гэгээндээ дульдан залбиръя !

 

Хүслийн сайхан бодолдоо

Хөдөө сүлдээ дээдэлье

“Эзэн сан ”-гаа мөнхөлж

Аз хийморио даатгасуу

Өлзий хутаг оршуулахыг

Өрц цээжиндээ залбиръя !

 

 

                                                     -Үзэмчин Хөдөө сүлдийн тахилгад зориулав

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : www.mnp.cc
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл