Киноны тасалбар борлуулалтын дээд амжилт удаа дараалан шинэчлэгдэж, “Шинэ оны анхны уулзалт”-ын шинэ жилдээ хөхөгчин могой жилийн чансаатай бүтээн байгуулалтын ажилдаа ханцуй шамлан орж, шинжлэх ухаан, технологийн шинэ ололт амжилтууд олж, Цагаан сарын баярын дараах үйлдвэрлэл, ажил хөдөлмөр эрхлэлт эмх цэгцтэй өрнөж байна. Хятад улс орон даяараа бүх боломжоо ашиглан шинэ давуу талуудыг бий болгох, зоригтойгоор урагшилж, чансаатай хөгжлийг биелүүлэн, шинэ амжилт гаргахаар хичээн ажиллаж байна.
Хятадын киноны амжилтууд хэрэглээний өсөлтийг тэргүүлж байна
Хятадын хүүхэлдэйн кино дэлхийн хүүхэлдэйн киноны тасалбарын борлуулалтын жагсаалтыг тэргүүлж, тасалбарын борлуулалт нь 14 тэрбум юанийг давлаа. Хоёрдугаар сард Хятадын дотоодын "Нежа2" хүүхэлдэйн кино нь удаа дараа киноны тасалбар борлуултын дээд амжилтыг бүтээж, Хятадын кино хэрэглээний зах зээлийг хүчтэй дайчилсан билээ.
"Нежа2" кино нэрд гарснаар Нежа IP ч моодонд орж, соёл, аялал жуулчлалын хэрэглээ ч мөн адил асар их өрнүүн хөгжлөө. Нежагаар сэдэвлэсэн хүүхэлдэйн загвар, наалттай хайрцаг, карт, дагалдах хэрэгсэл гэх зэрэг захын бүтээгдэхүүнүүд эрэлт ихтэй байгаа бөгөөд "Нежа-тай хамт аялах" аялал нь маш их алдартай болсон бөгөөд Сычуань, Тяньжин, Аньхуй болон бусад газруудын Нежа соёлын жуулчны баазууд шинээр маш их захиалга авч байна.
Хоёрдугаар сараас хойш хэрэглээний зах зээлд олон шинэ онцлох үйл явдлууд гарав
Не Жа киноны зураг авалтын IP хаягууд халуун цэг болсон нь Цагаан сарын баяраар хэрэглээг асар их нэмэгдүүлсэн юм. Энэ жилийн Цагаан сарын үеэр бүс нутаг дамнасан хүн амын нийт урсгал давхардсан тоогоор 2.3 тэрбумаас давж, нийтийн хоол, соёлын аялал жуулчлал зэрэг уламжлалт хэрэглээ тэлж, хөл хөдөлгөөн ихтэй байв. Хот хоорондын аялал, мөс, цасны аялал зэрэг шинэ шинэ аялал нь шинэ эрч хүчийг авчирлаа.
Хармөрөн мужийн мөс, цасны аялал жуулчлалын халуун цэг нь Азийн өвлийн спортын наадамтай зэрэг ирж, мөс, цасны аяллын гэрэл зураг авалт, спортын хэрэгсэл зэрэг "мөс, цас +" хэрэглээ нэмэгдсээр байсан юм. 02-р сарын 26-нд Харбины 26 дахь удаагийн мөс цасан үзэсгэлэн хаалтаа хийлээ. Энэхүү мөс, цасны улиралд цэцэрлэгт хүрээлэн 3.56 сая гаруй жуулчин хүлээн авч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 31 хувиар нэмэгдэж, шинэ дээд амжилт тогтоосон байна.
Шинэ жил Цагаан сарын баярын зах зээл дэх эрэлт нийлүүлэлт эрчимтэй хөгжиж, шинэ эрч хүчийг бий болгосон нь хэрэгжүүлсэн бодлогуудын үр дүнтэй салшгүй холбоотой. Хятад улс орон даяар хуучин барааг шинэ бараагаар солих зэрэг хэрэглээг тэлэх хөтөлбөрийн цар хүрээг өргөтгөж, үйлчилгээний чанарыг сайжруулан, иргэдэд үр өгөөжөө өгөх үйл ажиллагааг эрчимжүүлж байна. Хэбэй муж нь хуучин автомашины худалдаа, хуучин батерейг дахин боловсруулах, шинэ автомашины бүртгэл зэрэгт зориулсан "нэг цэгийн үйлчилгээ"-г бий болгосон байна. Гуанши нь засгийн газар WeChat зэрэг нийтийн тавцангаар хуучин барааг шинэ бараагаар солих ажиллагаа зохион байгуулав. Шаньдүн мужийн Жинань хотын захиргаа тусгай санд 20 сая юанийн хөрөнгө оруулж, гар утасны хэрэглээний талон тараасан байна.
02-р сарын 19-ний байдлаар Хятад улсын хэмжээнд 26.71 сая гаруй хэрэглэгч гар утас, таблет, ухаалаг цаг (бугуйвч) зэрэг шинэ дижитал бүтээгдэхүүн худалдан авахад нөхвөр авах хүсэлт гарган, улсын хэмжээнд 169,000 ширхэг хуучин автомашиныг хэрэглээнээс хасаж, шинэ авто машинаар сольсон байна. 3.97 сая гаруй хэрэглэгч гэр ахуйн 12 төрлийн 4.87 сая гаруй цахилгаан хэрэгслийн хуучин барааг шинээр солилоо. 647,000 хуучин цахилгаан дугуйг шинэ цахилгаан авто машинаар сольж худалдаалсан байна.
"Шинэ оны анхны уулзалт"-аас дайчилгааны захирамж гаргав
Цагаан сарын баярын дараах эхний өдөр буюу 02-р сарын 05-ны өдөр Бээжин хотод 2025 оны нийслэлийн эдийн засаг, нийгмийн чансаатай бүтээн байгуулалтад түлхэц өгөх бага хурлыг зохион байгуулж, бүх талын ажлыг дахин дайчилж, дахин төлөвлөв. Хотын захиргааны томоохон төсөл болох "Бээжингийн зөөгч пуужингийн гудамж" нь захиалга хүлээн авч эхэлсэн юм.
- Олон төрлийн ажлыг зэрэг зохион байгуулснаар барилгын үр ашиг эрс дээшилсэн гэж Бээжингийн Ижүан Шинжянь технологийн аж үйлдвэрийн компанийн захирал Жао Яньбяо хэллээ. Тэрээр:
- Зөөгч пуужингийн гудамж нь шинжлэх ухааны үндэслэлтэй, бүрэн гүйцэд чадамжтай. Энэ нь компанийн шинэ технологийн судалгаа, хөгжилд бүх талын баталгаа өгөх болно гэж хэлэв.
Чансаатай бүтээн байгуулалт нь олон бүс нутагт болж байгаа “Шинэ оны анхны уулзалт”-ын нийтлэг сэдэв юм. Гуандун муж аж үйлдвэр, технологийг сурталчлахын төлөө ажиллаж, Жэжян муж нь хамтын хөгжил цэцэглэлтийн бүсийг бий болгохын тулд чансаатай бүтээн байгуулалтад тулгуурлаж байна. Шаньдун муж өөрчлөлтийг зоригтойгоор удирдан чиглүүлж бүх талаар гүнзгийрүүлэхийг шаардаж байна.
Хувийн хэвшлийн эдийн засаг бол чансаатай хөгжлийн чухал үндэс суурь юм. Шанхай, Ляонин, Хэбэй зэрэг газруудад болсон "Шинэ оны анхны уулзалт" нь бизнесийн орчныг оновчтой болгоход гол анхаарлаа хандуулж, аж ахуйн нэгжүүдэд ашигтай байх, ард түмэнд үр өгөөжөө өгөхөөр бизнесийн орчны шинэчлэлийн үндсэн чиглэл болгосон байна.
Шанхай хот бизнесийн орчныг оновчтой болгох үйл ажиллагааны төлөвлөгөөний 8.0 хувилбарыг гаргаж, аж ахуйн нэгжүүдийн дэвшүүлсэн олон жил хуримтлагдсан асуудалд анхаарлаа хандуулав;Шэньжэнь олон тооны эрсдэлээс үл айх зориг зүрхтэй жижиг дунд аж ахуйн нэгжүүд, боловсон хүчний багийг бүрдүүлж, олон төрлийн арга хэмжээ авч, "халуун бүсийн ширэнгэн ой" инновацын эко системийг бүрдүүлэв.
Хятадын олон газар нутаг товлосон хугацаандаа ажлаа эхлүүлж, цагийн хуваарь гарган, бүх талаар хичээн ажиллаж, эхний улиралын ажил гараа сайтай байна.
Аж ахуйн нэгжүүд "шинэ" бүтээгдэхүүн судлан бүтээсээр
Шанхайд 2025 оны дэлхийн хөгжүүлэгчдийн манлайлагчдын бага хурал 02-р сарын 21-нд нээгдэв. Чуулганы үзэсгэлэнгийн талбай шинэ чиг хандлагаар дүүрэн байлаа: Таван килограмм жинтэй экзоскелет робот "үүргэвч" хэдхэн секундын дотор "Геркулес" болж хувирна; 75 грамм AR нүдний шил зүүснээр таныг 3D том дэлгэцтэй кино театрт байгаа мэт мэдрэмж төрүүлнэ.
Ханжөү Юйшү Технологийн компанийн үзэсгэлэнгийн танхимд тус компанийн бие даан бүтээсэн роботууд тонгорцоглох зэрэг хүнд үйлдэл хийсэн нь зочилж ирсэн олон тооны судалгааны багийнхныг гайхшируулжээ. Сүүлийн үед "Ханжөүгийн зургаан бяцхан луу" маш их алдартай болж, орон нутгийн шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн бүтээгдэхүүн олон нийтийн анхаарлыг татаж байна.
Ханжөүгийн хөгжил өөрчлөлтийн хорооны дарга Лөү Жяньжун:
- Энэ онд аж үйлдвэрийн бодлогын сангууд хөрөнгө оруулалтаа шинэ шинэ чансаатай үйлдвэрлэлд хүчээ төвлөрүүлж, хиймэл оюун ухаан, хүн дүрст робот зэрэг ирээдүйн салбаруудад үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх, шинийг эрэлхийлэгч компаниудыг түлхүү хөгжүүлнэ гэж хэллээ.
Инновацын гинжин хэлхээ, аж үйлдвэрийн гинжин хэлхээг гүнзгий нэгтгэх ажлыг идэвхтэй судлах, дэмжихийн тулд бүс нутгууд бодит арга хэмжээнүүдийг гаргав
Гуаншигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Орон аж үйлдвэрийг сэргээх гурван жилийн үйл ажиллагааны шинэ төлөвлөгөөг хэрэгжүүлж, шинжлэх ухаан, технологийн инновац болон аж үйлдвэрийн инновацын гүн гүнзгий уялдаа холбоог ахиулахад анхаарчээ; Шанхай хот дижитал өөрчлөлтийн инновацын баазын бүтээн байгуулалтыг ахиулж, "AI+боловсрол"-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсээр байна; Гуандун муж нь үйлдвэрлэл болон үйлдвэрлэлийн чанартай үйлчилгээний цогц хөгжлийг дэмжих 12 арга хэмжээ авсан байна; Хайнань муж засгийн газрын сангуудыг удирдан "Эрт хөрөнгө оруулалт хийх, жижиг компаниудад хөрөнгө оруулалт хийх, урт хугацаанд хөрөнгө оруулалт хийх, хатуу технологид хөрөнгө оруулах" чиглэлийг баримталсан.
Баярын дараа үйлдвэрлэл эхэлж, ажлын байр тогтвортой байна
Хаврын эхэн сард Чунчин хотын Чижян дүүргийн Заодү усан сангийн барилга дээр хүмүүс завгүй, ачаалал ихтэй ажиллаж байлаа.
- Одоо цаг агаарын нөхцөл байдал харьцангуй тогтвортой байгаа нь төслийн бүтээн байгуулалтыг түргэтгэх чухал үе мөн. Энэ төсөл хэрэгжсэнээр Чунчин хотын өмнөд хэсгийн Юйнань нутгийн 3 сая гаруй хүнд ашиг тус хүртээх болно гэж Чунчин Заодү усан сангийн компанийн ерөнхий менежерийн орлогч Зэн Ёрен хэлэв.
Чүнчин хот Цагаан сарын баяр ёслолын өмнөх төлөвлөлт, амралтын дунд үеийн хяналт, амралтын дараах зохицуулалтаар ус хэмнэх төслүүдийн бүтээн байгуулалтыг түргэсгэхийн тулд бүх хүчин чармайлтаа гаргасан байна. Одоогийн байдлаар тус хотод баригдаж байгаа ус хэмнэх гол төслүүдийн хэрэгжилт 100 хувьд хүрчээ.
Бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхийн тулд хэдэн томоохон төслүүдийг түргэсгэж, "хоёр хүнд", "хоёр шинэ" бодлого нөлөөгөө үзүүлсээр байгаа нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд хүчтэй дэмжлэг үзүүлжээ. Энэ онд Хөх мөрний гурвалжин хойг болон Жужян мөрний гурвалжин хойгт компаниудын захиалга тасралтгүй нэмэгдэж, ажлын байрны эрэлт хэрэгцээ нэмэгдсэн байна.
Энэ үе бол аж ахуйн нэгжүүдийн хөдөлмөр эрхлэлтийн оргил үе төдийгүй ажилчдын ажлын байраа солих, ажил хайх чухал үе юм. Орон нутаг 2025 оны “Хаврын урин салхины үйл ажиллагаа”-г эрчимтэй хэрэгжүүлж, ажилчдыг сайн ажлын байраар хангах зорилгоор олон зам сувгаар эрэлт, нийлүүлэлтэд тохирсон платформ байгуулжээ.
Хэбэй мужийн Баодин "Баодингийн ажил эрхлэлтийн шинэ хэвлэл мэдээллийн матриц"-д тулгуурлан, ажилд авах, ажилд шууд зуучлж, 13 мянган хүнийг ажлын байраар хангав;Хубэй мужийн И Чан нь хөдөө тосгон, захууд, хувь хүмүүс, айл өрхүүд болон хөрш зэргэлдээ хүмүүсийг ажилд авах ажлыг эрчимтэй эхлүүлсэн бөгөөд 22,000 хүн ажилд орох урьдчилсан зорилгодоо хүрчээ;Жэжянгийн ажлаар хангах баг нь Сычуань Бажун руу муж дамнан хүрч, 10,000 гаруй хүнийг ажлын байраар хангасан байна;Хунань, Гүйжөү зэрэг газрууд ажил хөдөлмөр эрхлэгчдийг ажилдаа сэтгэл амар эргэн ороход нь туслах зорилгоор тусгай галт тэрэг зохион байгуулав.
Хятадын Хүний нөөц, нийгмийн хамгааллын яамны тоо баримтаас үзвэл 2025 онд "Хаврын урин салхи" арга хэмжээ хэрэгжиж эхэлснээс хойш улс даяар нийт 22,000 төрөл бүрийн 15 сая хүнийг ажлаар хангах үйл ажиллагаа зохион байгуулжээ.

Юньнань мужийн Жаотун хотын Сүйжян шяний Шиньши Жиньша голын гүүрний барилга дээр ажилчид барилгын ажлаа эрчимжүүлж байна
Гэрэл зургийг: ЗЭН САНЬДҮН (Ардын сайтын зураг)

Шанхайд болсон 2025 оны дэлхийн хөгжлийг манлайлагчдын бага хуралд роботууд хөл бөмбөг тоглож байгаа нь
Гэрэл зургийг: ЧЕНЬ ХОАМИН (Синьхуа агентлаг)
