
“Мөсөн тохой” зочид буудал
Монгол гэрээс санаа авсан оромж, байгууламж, сууцууд дэлхийн энд тэнд бүтээгдэж, хүмүүсийг гайхшруулсаар байна. Тэрчлэн гадаадынхан дэлхий ертөнц сүйрч хэдхэн хүн үлдсэн үед монгол гэр л байгаа тухай видео тоглоом хүртэл бүтээсэн байдаг. Ертөнцийн нөгөө хязгаар гэгддэг Гренландын баруун эргийн мөстэй, устай тэнгисийн булан дээрх “Мөсөн тохой” хэмээх зочид буудлыг дэлхийн хамгийн алс бөглүү зочид буудлаар тодруулжээ. Ертөнцийн хязгаар дахь энэхүү буудлын загварыг монгол гэрээс санаа авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн мэдээлэл “Өдөр бүрийн шуудан сонин” дээр тавигдсан байна. Түүнчлэн олон улсын холбоот байгууллагын сурган хүмүүжил шинжлэх ухаан соёлын зохион байгуулалтын дэлхийн өвд бүртгэгдсэн энэ сууцууд нь хөнгөн цагаанаар хийгдсэн бөгөөд халаалт, агааржуулалтыг маш сайн хийжээ.
