solongonews
Хятад улс зайнаас тандан судлах хиймэл дагуул № 40-02-ыг амжилттай хөөргөв
2025-05-12 10:15
Хятад улс зайнаас тандан судлах хиймэл дагуул № 40-02-ыг амжилттай хөөргөлөө.

Тавдугаар сарын 11-ний өдрийн 21 цаг 27 минутад Хятад улс Тайюань хиймэл дагуул хөөргөх төвд "Чанжэн 6" зөөгч пуужинг ашиглан Зайнаас тандан судлах хиймэл дагуул № 40-02-ыг амжилттай хөөргөжээ.Хиймэл дагуул урьдчилан тогтоосон тойрог замд амжилттай орсон бөгөөд хөөргөх ажиллагаа бүрэн амжилттай болсон юм.

Зайнаас тандан судлах хиймэл дагуул № 40-02 нь цахилгаан соронзон орчныг илрүүлэх болон холбогдох техникийн туршилтуудыг хийхэд голчлон ашиглагддаг.

Энэ нь нь Чанжэн цуврал пуужингийн 574 дэх нислэг болох юм.

 

Зохиогч: ЛИ ГҮӨЛИ,ЛИ ЧЭНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл