9 сарын 4-ий өдөр, улсын соёл аялал жуулчлалын яам анхны ээлжийн бүх бүс нутгийн аялал жуулчлалын бүсийн жишээ үзүүлэх нэрсийн жагсаалтыг нийтлэв. Манжуур хот бол ӨМӨЗО-ноос сонгогдсон цорын ганц бүс болно.
‘Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө’-ний аялал жуулчлалын аж ахуйн хөгжлийн төлөвлөгөөг ”-г туушлуулан хэрэгжүүлэх зорилгоос төрийн зөвлөлийн албан тэнхмийн “бүх бүс нутгийн аялал жуулчлалын хөгжилийг ахиулах тухай удирдах санал” дахь улсын бүх бүс нутгийн аялал жуулчлалын жишээ үзүүлэх бүсийг үүсгэн байгуулах тухай холбогдол бүхий шаардлагыг үндэслэн, соёл аялал жуулчлалын яам “улсын бүс нутгийн аялал жуулчлалын бүсийг шалган авах, батлан тогтоох ба хянан гүйцэтгэх арга авцал”,“ улсын бүх бүс нутгийн аялал жуулчлалын жишээ үзүүлэх бүсийг шалган авах баримжаа”-аар анхны ээлжийн улсын бүх бүс нутгийн аялал жуулчлалын жишээ үзүүлэх бүсийг шалган авахыг батлан тогтоох ажил өрнүүлж, нэрсийн бүртгэлийг тодорхойлов гэжээ.
Мэдээгээр, тус удаагийн нэрсийн жагсаалтанд Шань Ши мужийн Жиньжүн хотын Пиняошиань, Хүбэй мужийн Ччан хотын Илин бүс, Төвдийн Өөртөө Засах Орны Линьжыхуа хотын Лүлан үзэмжийн бүсийн менежментын зөвлөл, Шиньжянгийн үйлдвэрлэл бүтээн байгуулалтын Бинтуаний 10-р Дивизын 185 хороо зэрэг 71 шиан бүс болон байгуулга нэгж сонгогдсон байна. Өвөр Монголын Өөртөө Засах Орны Манжуур хот Хятад Оросын хилд байрлаж, өөрчлөлт нээлт хийснээс хойш өвөрмөц газар зүйн давуу талдаа түшиглэн Хятад улсын хамгийн их эх газрын замын тээврийн боомт хот болон хөгжив.
