solongonews
Хятадын гурван сасрын нисэгч сансрын станцад амжилттай хүрлээ
2025-04-25 15:42
Хятадын гурван сасрын нисэгч сансрын станцад амжилттай хүрлээ

Хятадын нисэгчтэй сансрын төслийн албанаас мэдээлснээр, сансрын хөлөг болон сансрын станцын цогцолбор амжилттай холбогдсоны дараа, “Шэньжөү-20" сансрын хөлөгийн нисэгчийн багийнхан сансрын хөлөгийн буцах бүхээгээс тойрог замын бүхээгт орсон байна. Бээжингийн цагаар 2025 оны 4-р сарын 25-ны өдрийн 01 цаг 17 минутад, тойрог замд үүрэг гүйцэтгэж байсан “Шэньжөү-19" сансрын хөлөгийн нисэгчийн баг "гэрийн хаалгыг" амжилттай нээж, алс холоос ирсэн “Шэньжөү-20" сансрын хөлөгийн нисэгчдийг сансрын станцад хүлээн авсан байна, энэ нь Хятадын сансар судлалын түүхэн дэх зургаа дахь удаагийн "сансрын уулзалт" болж байна. Дараа нь сансрын нисэгчийн хоёр баг "гэр бүлийн хамтын зураг"-аа авч, өөрсдийнх нь төлөө санаа болж буй бүх Хятадын ард түмний амрыг эрэн мэндчилсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл