solongonews
Чингис хааны чулууны бичээс
2015-11-06 10:59
Монгол бичгээр бичиж үлдээсэн хамгийн эртний дурсгалын нэг - Чингис хааны чулууны бичээс.

Монголын уран бичлэгийн калиграфийн монгол бичгээр бичиж үлдээсэн хамгийн эртний дурсгалын нэг нь Чингис хааны чулууны бичээс юм.

Чингэс хааны чулууны бичээс
 

Энэхүү гэрэлт хөшөөг 1818 онд судлаач Г.И.Спасский Хархираа голын хавиас анх олсноо мэдээлж, дараа нь уг хөшөөг 1832 онд Петербург хотод аваачжээ.
Хадан дээр: “Чинггис хан-и сартагул иргэн дагулижу багужу хамуг монггол улус-ун арад-и буга сочигай хуригсан-дур Есүнггэ онотодур-ун гурбан загуда гучин табун апдас-дур онтудалуг-а”
“Чингис хааныг Сартуул иргэдийг дайлан мордож байхдаа хамаг монгол улсын ардыг Буга Сочухайд хурсанд Есүнгэ 335 алдыг онолоо” гэж бичсэн ажээ.
Эрдэмтдийн тооцоогоор энэ дурсгал нь 1220-1225 оны хооронд бичигдсэн бөгөөд тэр үеийн монголын сур харваачийн ур чадвар, амжилтыг мэдээлж, 1 алдыг тэр үеийн монголын дундаж эрчүүдийн алдалсан гарыг хэмжээгээр 160 см гэж үзвэл, ойролцоогоор 536 метр харважээ гэж үзжээ.

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : duuren.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл