solongonews
Дундад улсын монгол үндэстний хувцас загварын урлагийн XII наадам
2015-09-10 12:37
Дундад улсын монгол үндэстний хувцас загварын урлагийн XII наадмын нээлт болов.

Нээлтийн ёслолд оролцсон 1000 гаруй загвар өмсөгчдийн эгнээ

Өвөр Монголын Аялал жуулчлалын товчоо, Хянган аймгийн захиргаа санаачлан, Хянган аймгийн Аялал жуулчлалын товчоо, Улаанхотын Засгийн газар хамтран зохион байгуулсан Дундад улсын монгол үндэстний хувцас загварын урлагийн XII наадам, монгол үндэсний хувцас загварын тэмцээний нээлт 9 дүгээр сар 9-ний өдөр Улаанхотын Чингис хаан төвд болов.

          ӨМӨЗО-ны орлогч дарга Лю Шинлэ наадмын нээлтийг албан ёсоор зарлав.

           83 настай Аюуш гуай хамгийн өндөр настай загвар өмсөгч боллоо. /зүүн/

Дундад улсын монгол үндэстний хувцас загварын урлагийн XII наадам, Монгол үндэсний хувцас загварын тэмцээний нээлт уртын дууны шуранхайд ОХУ, Монгол Улс, Дундад улсын Шиньжян, Хөхнуур, Өвөр Монголоос хүрэлцэн ирсэн 66 багийн 1000 гаруй загвар өмсөгч Монгол үндэсний хувцас загвараар гоёж, үндэсний хувцсаа танилцуулав.

Эвенк, Орчон, Дагуур гурван үндэстний төлөөлөгчдийн баг

Дундаж нас нь дөнгөж 10 хүрч байгаа бяцхан загвар өмсөгчид

Энэ удаагийн тэмцээнд оролцохоор интернетэд бүртгүүлсэн баг 309, мөн интернетээс цахим хэлбэрээр сонгож шигшсэн 66 төлөөлөгчийн багийн нийт 1000 гаруй модель, загвар өмсөгчид уралдаанд оролцох эрх авав. Уралдаанд 400 төрлийн монгол үндэстний хувцас загварыг үзүүлж, мөн тайзнаа тоглох болно. Мөн тус тэмцээнд уламжлалт монгол үндэстний хувцас, орчин үеийн монгол үндэстний хувцас гоёл, тодорхой ажлын байранд зориулалттай монгол үндэстний хувцас гоёл, монгол үндэстний засал чимэглэлийн эд буюу монгол үндэстний хувцас загварын үзэсгэлэн зэрэг уралдааны төрөл зүйлийг хуваажээ.

Хөхнуур мужийн Хэнань Монгол Өөртөө Засах хошууны төлөөлөгчдийн баг 

Загвар өмсөчид..

Гурван өдрийн хугацаатай үргэлжлэх тус тэмцээнд Монгол үндэсний дуу бүжгийн тоглолт, үндэсний хувцасны худалдаа зэрэг үйл ажиллагааг өрнүүлнэ. 9 дүгээр сарын 11-ий үдэш хаалтын ёслол, шагнал гардуулах үдэшлэг болно.

нээлтийн ёслолын тоглолтоос


Наадамчин олон...

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : www.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл