solongonews
Шоколадтай чизкейк хийх арга
2015-12-28 18:21
Шарах шүүгээ ашиглахгүйгээр шоколадтай чизкейк хийх аргыг хүргэж байна.
ОРЦ:  /8 хүнд/
-150г жигнэмэг
-50г масло
-100г элсэн чихэр
-120 мл цөцгий
-150г хар шоколад
-2х/х нунтаг какао
-200г бяслаг
 
ХИЙХ АРГА:
1. Жигнэмэгийг жижиг үртэс болтол нухна.  Маслыг хайлуулж нэмнэ. 1х/х элсэн чихэр нэмээд хутгана. Хутгасны дараа бялууныхаа саванд хийж хэвэн оруулаад хөргөгчинд байлгана. 
2. Шоколадыг буцалж байгаа усан дээр хайлуулна. Цөцгийг миксерээр өтгөн болтол хутгаад хайлсан шоколадаа нэмнэ. 
3. Нунтаг какаон дээр ус хийж өтгөн зуурмаг болтол хутгана. Цөцгийн дээрээ нэмнэ. Миксерээр сайтар хутгана. 
4. Бяслаг дээр элсэн чихэрээ нэмээд миксердэнэ. Шингэн болтол нь хутгана. Бяслаг дээрээ шоколадтай цөцгийг нэмээд миксер ашиглалгүй гараараа хутгана. 
5. Жигнэмэг дээрээ шоколадаараа жигд бүрхээд хөлдөөгчинд 1 цаг байлгана. Ингээд л боллоо.
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл