solongonews
Гадаадынхан ”Хятадад аялах”-аас илүү ”Хятадад дэлгүүр хэсэх” дуртай болж байна
2025-05-13 09:51
Гадаадынхан ”Хятадад аялах”-аас илүү ”Хятадад дэлгүүр хэсэх” дуртай болж байна.

Гадаадын иргэд "Хятадад аялах" дуртай хэвээр байгаа бөгөөд "Хятадад дэлгүүр хэсэх" нь сүүлийн хэдэн саруудад моод болсон байна.

Өнгөрсөн хугацаанд “Хятад руу нисэж дэлгүүр хэсэх”, “И Ү-гийн дэлгүүрээр хэсэх” зэрэг сэдвүүд олон нийтийн сүлжээгээр нэлээд яригдаж, Хятадад ирж дэлгүүр хэсэх гадаадын иргэдийн тоо аажмаар нэмэгдсээр байна.

Энэ нь Хятадад ирэх жуулчдын тоо нэмэгдэж байгаатай ихээхэн холбоотой. Статистик мэдээгээр өнгөрсөн онд давхардсан тоогоор нийт 20 сая 115 мянган гадаадын иргэн Хятадад визгүй нэвтэрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 112.3 хувь нэмэгдэж, зочид буудал, жижиглэн худалдаа, нийтийн тээвэр болон бусад салбарын хэрэглээний өсөлтөд нөлөөлсөн байна.

Хятадын засгийн газраас саяхан гаргасан шинэ бодлого нь хэрэглээг улам нэмэгдүүлсэн. Хилээр гарах үеийн татварын буцаан олголтод зориулсан "Бараагаа авангуут буцааж болох" үйлчилгээг орон даяар нэвтрүүлж, Хилээр гарах үеийн татварын буцаан олголтын доод хэмжээг 500 юань байсныг 200 юань болгон бууруулсан ба татварын буцаан олголтын дэлгүүрийн тоог нэмэгдүүлсэн зэрэг хэд хэдэн хөнгөлөлттэй бодлого нь гадаадын жуулчдын хэрэглээний туршлагыг улам оновчтой болгосон билээ.

Зөвхөн Майн баярын эхний гурван өдөрт /05-р сарын 01-нээс 03-ны өдөр/ Хятадад ирсэн гадаадын жуулчдын Alipay ашиглан зарцуулсан мөнгөний хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 180 хувиар өссөн байна. WeChat Pay гадаад картын мэдээллээс үзэхэд Хятад дахь гадаадын хэрэглэгчдийн хэрэглээний тоо, хэмжээ өмнөх жилээс бараг хоёр дахин нэмэгдсэн байна.

"Хятадад дэлгүүр хэсэх" нь моод болж байгаа үед Шэньжэнь Хуачянбэй, И Ү жижиг барааны зах зэрэг Хятадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн зардаг тусгай захууд жуулчдыг хүлээн авах шинэ цэгүүд болжээ. Хуа Чян бэй өдөр бүр 7000 гаруй гадаадын жуулчин, худалдан авагчдыг хүлээн авч, Шэньжэнь хотын гадаадын иргэдийн хамгийн их нягтаршилтай бүс нутгийн нэг нь болжээ. Гар утас гэх зэрэг уламжлалт бараа бүтээгдэхүүнээс гадна, хиймэл оюун ухаантай нүдний шил зэрэг шинээр гарч ирж буй электрон бүтээгдэхүүнүүд ч хүмүүст их таалагдах болсон.

Соёлын бүтээлч бүтээгдэхүүн, хувцас хунар, компьютер, дрон зэрэг нэмүү өртөг шингэсэн технологийн бүтээгдэхүүн, "Хоол хүнс, зугаацах"-аас эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээг биечлэн мэдрэх зэрэг нь бүгд гадаадын жуулчдын хэрэглээний эрэлт хэрэгцээ улам бүр төрөлжиж, өргөжиж байна гэсэн үг юм.

Хятадын Аялал жуулчлалын академиас нийтэлсэн “2024-2025 оны Хятадын хил дамнасан аялал жуулчлалын хөгжлийн тайлан”-д энэ оны эхний улиралд Хятад руу аялах нисэх онгоц, буудлын тухай хайлт хийсэн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс нэмэгдсэн байна. Хятад руу хийх аялал жуулчлалын боломжит эрэлт хэрэгцээ цаашид мөн үргэлжлэн нэмэгдэх болно. Энэ хүрээнд хэрэглээний үйлчилгээний тав тухтай систем, шинэлэг орон нутгийн бүтээгдэхүүн, олон төрлийн хэрэглээний хувилбарууд нь Хятад улс хил дамнасан хэрэглээг өргөжүүлэх гол түлхүүр болно гэж мэргэжилтнүүд онцолж байлаа.

Зохиогч: ИНЬ ЧЯНЬЮНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл