solongonews
Orange salon зөвлөж байна: үс арчилгааны зөвлөгөө #1
2015-12-28 18:21
Уншигч бүсгүй та үсээ зөв арчилдаг уу? Хэрхэн арчилвал таны үр эрүүл, унахгүй, өнгөө алдахгүй байх вэ? Эдгээр асуултанд мэргэжлийн ”Orange Salon” хариулт өгч байна.

Бүсгүйчүүд бидний хувьд үс гэдэг гоо сайхныг маань илэрхийлж байдаг нэгэн зүйл билээ. Үс гэдэг маань өвөл болон хаврын улиралд маш эмзэг байдаг. Энэ улиралд үсийг маш сайн, зөв арчлах ёстой. Үсийг зөв арчлахгүй бол үсний "эрүүл мэнд" мууддаг. Үсний гэмтэл нь дотроо үс хугарах, үс салаалах, үс уналт, халзрал, хагтах, хуйхны гэмтэл гэх мэтчилэх маш олон төрөл байдаг.  Ер нь эрүүл үстэй хүн маш ховор тохиолддог. 

Өнөөдөр та бүхэнд үсээ хэрхэн зөв арчлах талаар мэргэжлийн “Orange Salon” та бүхэнд зөвлөж байна. Ялангуяа үс уналт, хэрхэн үс уналтыг зогсоох вэ, яаж хурдан ургуулах вэ талаар зөвлөгөө өгөх болно.

Нэн түрүүнд та өөрийн үсний төрлөө зөв тодорхойлох ёстой шүү. Таны үс аль төрөлд хамаарч байна вэ?

ХЭВИЙН: Хэрэв таны үс зөөлөн налархай, ширэлддэггүй, хялбар самнагддаг, хэлбэрт ордог ба наранд гялалзаж харагддаг, толгойгоо угаасны дараа хэд хоногийн турш энэ байдлаа хадгалж чаддаг бол хэвийн үстэй юм байна.

Арчилгаа: Илүү үйлчилгээ, арчилгаагүй жирийн нэг шампунийг хэрэглэж үсээ долоо хоногт 2-3 удаа угаахад болно. Хэвийн зөөлөн үстэй хүмүүс өөрт тохирох ангижуулагч хэрэглэж хэрэгтэй.

ХУУРАЙ: Амархан хугарч, орооцолдож ширэлддэг үзүүр нь салаалсан бүрсгэр өнгө муутай харагддаг ба гялтганадаггүй бол та хуурай үстэй юм байна. Ихэнх хүмүүст тохиолддог энэ хуурайшил нь тосны булчирхайн идэвхжил буурснаас бус харин үсээ буруу арчилснаас болж үүсдэг байна.

Арчилгаа: хуурай үсэнд зориулсан шампунь ангижруулагч байнга хэрэглэ. Үсээ 7 хоногт 2 удаа тэжээлийн тосон маск тавьж , 14-21 хоногт нэг удаа ургамлын тос, өндөг зэргийг хэрэглэж тосон макс тавьж арчилвал зүгээр. Ийм үсийг өнгөлөг байлгахын тулд байхуу болон хар цайны хандаар үсээ угаана. Салхи, шуургатай үед нойтон үстэй гарвал хугарч гэмтэх нь элбэг байдаг. 

ТОСЛОГ: Тослог үс нь бүрсгэр өнгөтэй, угаагаад багахан хугацаа өнгөрсөний дараа тослогтон бөөгнөрч, хиртсэн бохир юм шиг санагдаж эхэлдэг.

Арчилгаа: Хэт тослог үсэнд өвс ногооны найрлага орсон шампунь бэлдмэлээр угаах нь тохиромжтой. Үсээ угаахын өмнө тохирсон шампунь, бэлдмэлийг зөөлөн үстэй сойзоор, эсвэл хөвөнгөөр хуйхандаа түрхэж үс, хуйхны тослогийн байдлаас шалтгаалан өдөр өнжөөд юмуу долоо хоногт хоёр удаа самнаж угаана. 

ХОЛИМОГ: Холимог төрлийн үстэй хүмүүсийн тоонд гол төлөв урт үстнүүд ордог ба булчирхайнаас ялгарч буй тос үсийн уртад бүрэн хүрэлцдэггүй учраас үсний уг нь тослог, үзүүр нь хуурай байдаг ажээ. Тиймээс холимог үсний үзүүр нь байнга салаалдаг тул тохирсон арчилгаа, эрүүл хоолны дэглэм хэрэгтэй.

Арчилгаа: Эхлээд үсээ зөв угаасны дараа хуйханд нь витамин, үзүүрт нь тос түрхээд 15-20 мин иллэг хийх хэрэгтэй. Тэжээлийн тосыг хуйханд түрхэж болохгүй улмаар хуйхан дахь тосны суваг бүтэж үс хуурайшиж, гэмтэж хатдаг. Орой унтахдаа үснийхээ үзүүрт нь үсний сүүн шингэн түрээд хонуулаад өглөө угаалвал сайн. Аль болох үсээ сүлжих, боохоос зайлсхий.

ҮС УНАЛТ

Өглөө бүр босоод дэрээ харахад маш их хэмжээний үс унадаг, зүгээр үсээ илбэхэд л ихээр унаж байгаа бол та яг одоо хуйхандаа анхаарал тавих хэрэгтэй гэсэн үг. Үс уналтанд дараах шалтгаанууд багтана:

-Стресс

-Удмын гаралтай үс уналт

-Төрсний дараах үс уналт

-Харшлын гаралтай үс уналт

-Цэвэршилтын үеийн үс уналт

-Гормоны өөрчлөлт

-Дархлаа муудах

-Хуйхны гэмтэл

-Буруу хооллолт

-Өвчний үе гэх шалтгаанууд байна.

Үс унах нь түр зуурын болон халзралт гэж хоёр янз байна. Түр зуурын үс уналтын үед цагт нь эмчилгээ хийлгэвэл хурдан хурдан сэргэж ургадаг.

Түр зуурын үс уналтыг эмчлэх:

Хуйхандаа иллэг хийх
Ингэснээр цусан хангамж сайжирч үсний угийг хэрэгцээт тэжээл, аминдэм, эрдэс бодисоор хангаж өгнө. Толгойгоо угаах үедээ хурууныхаа өндгөөр сайн иллэг хийж байх хэрэгтэй. Мөн орой бур унтахынхаа өмнө сойзон самаар толгойдоо иллэг хийж заншаарай.

Тарагны маск
Хоормог тараг нь В аминдэмийн баялаг агууламжтай тул долоо хоногт нэг удаа маск тавьж занших хэрэгтэй.Үс уналтаас сэргийлсэн шампунь хэрэглэвэл бүр сайн.

Үсэндээ тэжээл өгөөрэй
Үүний тулд В аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, мөн цитрусын төрлийн жимс, киви идвэл үс уналт багасдаг.
Хэрвээ төрөлт болон цэвэршилттэй холбоотой шалтгаанаар үс унаж буй бол дааврын үйл явц хэвийн болохыг хүлээхээс өөр аргагүй. Гэхдээ үс унахаас сэргийлсэн арчилгааг байнга хийж байх хэрэгтэй шүү.

Халзралыг эмчлэх:

Дугуй хэлбэрийн үс уналт  буюу халзрал гэдэг нь гэнэт хуйхны нэг болон хэд хэдэн хэсэгт дугуй хэлбэрээр голомтлон үс унахыг хэлнэ.Дугуй хэлбэрийн үс уналтын хамгийн гол шалтгаан бол биеийн ядаргаа ба стрессээс үүдэн нойр муудах, нойргүй хонох зэргээр явж байгаад нэг өдөр үс  хэсэг хэсэг газар дугуйран унасан байдаг.

Хэрвээ таны үс ихээр унадаг бол та заавал "Orage Salon"-ны ХУУРАЙ УГААЛГА-д ороорой. Энэ нь хуйхыг гүн цэвэрлэж, их хэмжээний чийгшил өгдөг. Мөн хуйхны илүүдэл арьсыг гуужуулан үсний ургалтыг дэмждэг шүү. Таны үс торго мэт зөөлөн, гялалзсан болдог.

 

Бүсгүй таны үс халзарсан, үс уналт ихтэй, хуйхны гэмтэлтэй бол яг одоо "Orage Salon"-ныг зориорой. Мэргэжлийн, туршлагатай үсчид та бүхний асуудалд анхаарал хандуулахдаа маш баяртай байх болно.

ХАЯГ: Улаанбаатар Их Дэлгүүрийн зүүн талд ORANGE HAIR BEAUTY SALON

Холбогдох утас: 7010-1989  99237313

Orange salon-ийн фэйсбүүк хуудсаар зочилоорой:

Orange salon

 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл