solongonews
Ши Жиньпин Обама нар уулзалт хийв
2015-09-25 18:13
Энэ сарын 24-ний үдээс хойш Дундад улсын дарга Ши Жиньпин Америкийн ерөнхийлөгч Обамагийн урилгаар Цагаан ордноор хүрэв.

Обама Цагаан ордны өмнө түүнийг ёслол төгөлдөр угтан авсан юм. Дараа нь хоёр орны тэргүүн Лайрхоусе зочид буудалд уузалт хийсэн байна.

Хоёр орны тэргүүн 3 цаг гаруй үргэлжилсэн уулзалтаар төрийн эрх барьж, улс орноо засах, хоёр орны харилцаа зэрэг харилцан сонирхож байгаа чухал асуудлаар санал бодлоо солилцжээ. Америкийн дэд ерөнхийлөгч Жозеф Байден, Америкийн төрийн нарийн бичгийн дарга Жон Керри зэрэг Америкийн талын албаны хүмүүс уулзалтад оролцсон байна.

 

 

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл