Хэдийгээр эдгээр бүсгүйчүүд гэр бүлийн харилцаа үүсгэж, өнөр бүл бий болгох боломж байсан ч яагаад ч юм ганц бие амьдралыг сонгосныг нь бас гайхмаар. “Хүчирхэг эр бүхний цаана хүчирхэг эмэгтэй байдаг” гэсэн үг уг нь бий. Гэхдээ энэ удаад эдгээр бүсгүйчүүдийн хувьд “Хүчирхэг ганц бие бүсгүйчүүдийн цаана тэд өөрсдөө л байдаг” гэсэн үг илүү тохирох биз ээ.
Диана Кийтон
Диана Кийтон бол Оскарын шагналт жүжигчин бүсгүй. Бас гэрэл зурагчин, зохиолч, ганц бие бүсгүй. Тэрээр хэдийгээр Холливудын халуухан залуус болон Уоррен Бийти, Аль Пачино зэрэг алдартнуудтай нэр холбогдож явсан ч хэнтэй нь ч гэрлээгүй. 2001 онд хайрын нэгэн түүх эхлүүлсэн ч тэр нь бүтэлгүйтлээр дууссан гэдэг.

Опра Уинфри

XX зууны ядуурал, өвчлөл, хэцүү бэрх амьдралыг туулж яваа хүмүүст өглөгийн гараа сунгадаг хамгийн алдартай бүсгүй бол мэдээж Опра Уинфри. Хуруундаа бөгжгүй хэрнээ хамгийн хүчирхэг, эрхэмсэг, бас хамгийн өглөгч бүсгүй. Хэдийгээр тэрээр урт хугацаанд найз залуу Стедмэн Грахамыг хайрласан ч эцэст нь Опра ганцаараа үлдсэн юм. “Юу байгаадаа үргэлж таларх. Ямар нэгэн зүйлийг хийнэ гэчихээд орхивол чи хэзээ ч сэтгэл хангалуун үлдэхгүй” гэж Опра хэлэх дуртай.
Коко Шанел

Багадаа өнчирч үлдсэн Габриел Бонжур Шанел гэлэнмаа нараас оёх, урлах эрдмийг эзэмшсэн гэдэг. Энэ сурсан эрдмээрээ тэрээр Коко Шанел хэмээх нэрийг загварын ертөнцөд бат хэрэм болгон мөнхөлсөн түүхтэй. Гэхдээ, нэг ч эр хүний тусламжгүйгээр шүү. Тэрээр алдартай, нөлөө бүхий эрчүүдтэй болзож байсан ч хэзээ ч гэрлээгүй юм. “Би эр хүний алган дээр эрхэлж, тэтгүүлэхийг хэзээ ч хүсэхгүй” гэж тэрээр хэлж байжээ.
Сюзан Б.Антони

Сюзан Б.Антони бол эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийн төлөө тууштай тэмцэж байсан хамгийн чухал хүмүүсийн нэг юм. Тэрээр соён гэгээрүүлэгч, илгэгч, иргэний эрхийн төлөө тууштай тэмцэгч байв. Мөн хөл хүнд байхдаа ч өөрийн үзэл бодлынхоо төлөө бие даасан, хэнээс ч хараат бус байдлаар тунхагласаар байлаа. “Эмэгтэй хүн эрчүүдийн хамгаалалтан дор амьдарч, өөрийн гэсэн үзэл бодлоо алдаж болохгүй гэдгийг би тунхаглана. Эмэгтэй хүн өөрийгөө хамгаалж, өөрийнхөө үзэл бодлын төлөө тууштай тэмцэж чадах хангалттай зориг тэвчээртэй юм шүү” гэж тэрээр хэлж байв.
Кондолиза Райс
Кондолиза Райс бол Африк-Америкчуудын дундаас сонгогдсон анхны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Дундад Азид ардчиллыг түгээн дэлгэрүүлэхэд хүчтэй хувь нэмрээ оруулсан эмэгтэй юм. Одоо тэрээр Стэнфордын Бизнесийн сургуулийн профессор бөгөөд тус сургуулийн Бизнес, эдийн засгийн сургуулийн дэлхийн төвийн захирлаар ажиллаж байна. Тэрээр хувийн амьдралынхаа талаар тэгтлээ олон нийтэд дэлгээд байдаггүй нэгэн. “Би үлгэрт гардаг амьдралаас хамаагүй дээр шат ахиж яваа хүн гэж боддог. Гэрлэлт бол бидний хэрхэн харахаас шалтгаалдаг зүйл гэдэгт би итгэдэг” гэж Райс нэгэнтээ хэлжээ.

Тайра Бэнкс
Тайра Бэнкс бол загвар өмсөгчийн мэргэжлээс хэвлэл мэдээлэл болоод бизнесийн ертөнцөд мандан гарсан бүсгүй. Тэрээр алдартай ярилцлагын нэвтрүүлгүүдийг манлайлж, алдартай зохиолч. Харвардын MBA-д саяхнаас ажиллах болсон бөгөөд хуруунд нь бөгж үзэгдэх болжээ. Гэхдээ мэдээж, тэрээр одоо ч гэсэн ганц бие. “Миний ээж хэзээ ч надад “Цагаан нөмрөгтэй ханхүү ирээд чамайг сундалдаад явна” гэж хэлж байгаагүй” хэмээн ярьжээ.

Квийн Латифа
Нүдэнд дулаахан, цаанаа л түшигтэй царайтай энэ бүсгүйг Квийн Латифа гэдэг. Тэрээр Алтан бөмбөрцөг, Грэммигийн шагналтай чадварлаг жүжигчин. Холливудын алдартай бас хүндэтгэл хүлээсэн сайхан жүжигчдийн нэг. “Залуус надад урам өгч магтахад би “Би бол хоёрдугаар зэрэглэлийн иргэн яагаад гэвэл би Африк-Америк гаралтай, бас би эмэгтэй хүн” гэж хэлдэг” гэжээ.

Тереза эх
Тереза эх бол хязгааргүй их хайр энэрлийг олонд түгээж байсан эмэгтэй. Энэхүү буянт үйлсээ тэрээр эр хүний хайраас ангид байж хийж байлаа. Энэтхэгт өвдөж, шаналсан, өнчирсөн, үхэж үрэгдсэн, ядуурч зовсон олон хүнийг энэрэл хайраараа өргөсөн дэлхий дахины хөдөлгөөнд үйлчилсэн буянтан. Тийм ээ, тэрээр гэлэнмаа бас гэрлэхийг өөртөө үл зөвшөөрч үйл хэргээ үргэлжлүүлсэн эмэгтэй. “Очсон газар бүртээ хайрыг түгээ. Хэнийг ч аз жаргалгүйгээр үлдээхийг өөртөө хэзээ ч бүү зөвшөөр” гэж тэрээр хэлжээ.

Жэйн Остэн

Их Британийн алдарт зохиолч Жэйн Остэн бол мэдрэхүй, бахархал, алагчлалын талаар дэлхий дахинд ойлгуулсан гайхамшигт зохиолуудын эх. Тэрээр хайр дурлалын харилцаатай байсан ч хэзээ ч гэрлээгүй юм. “Эмэгтэй хүн бол гайхамшигтай их хайрыг өөрөөсөө цацруулдаг гайхалтай нэгэн юм” хэмээн тэрээр хэлжээ.
Сюзан Боил

2009 онд “Авьяаслаг Британичууд” тэмцээний шилдэг оролцогч Сюзан Боил бол тохиромжгүй хувцасласан нэгэн л анх удаа харагдаж байсан ч олон хүний зүрх сэтгэлийг дуу хоолойгоороо эзэмдсэн гайхалтай эмэгтэй. 50 настай тэрээр хэзээ ч гэрлэж байгаагүй бөгөөд хэзээ ч үнсэлцэж байгаагүйгээ ч нэгэнтээ олон нийтэд дэлгэсэн. Түүний бие дэх тестостерон дааврын дутагдал нь хамгийн эрэлттэй жүжигчин болох замыг нь хаагаагүй юм. “Би өөрийнхөөрөө л амьдардаг. Би Пэддлс мууртайгаа амьдардаг. Надад гэр бүл болоод хөршүүл, ах, дүү нар маань үргэлж тусалдаг” гэж тэрээр ярьжээ.
