solongonews
Тариачин өвөөгийн уран зургийн үзэсгэлэн
2015-10-08 15:54
69 настай тариачин өвөө зургийн үзэсгэлэн гаргав.

Ямар ч сургуульд сурч байгаагүй, зөвхөн өрийнхөө нэрийг л бичиж чаддаг 69 настай өвөө өөрийн уран зургийн үзэсгэлэнг гаргалаа гэсэн мэдээ цахим ертөнцийг шуугиулсан байна.

Чэндүү хотын Чэн өвөө 1946 онд төржээ. Нэг өдөр ч сургуульд сууж үзээгүй бөгөөд хүнсний ногоо тарьж худалддаг тариачин аж. Гэвч тэрээр өөрийнхөө уран зургийн үзэсгэлэн гаргаж, үзэсгэлэнд дэлгэсэн зургийг нь цөөн бус хүн 50-100 юаниар худалдан авсан байна.

Зурагчин өвөө

Чэн өвөө ногоо худалдах чөлөөт цагаараа зургаа зураад л суудаг гэнэ. Зураг зурах цаас ба багаж хэрэгсэл тун үнэтэй учир өвөө харандаагаар тамхины хайрцаг зэрэг дээр зурдаг байна. Хүн, амьтан, орчин торны байдал зэрэг нь түүний зургийн гол сэдэв. Чэн өвөөгийн зургийг цахим ертөнцөөр цацсанд олон хүмүүсийн анхаарлыг татаж, зарим хүмүүс түүнд зураг зурах цаас болон багаж бэлэглэсэн байна.

- Би зураг зурахыг сурч байгаагүй ээ. Урлаг гэж юу болохыг ч мэдэхгүй. Зөвхөн өөрийн бодож санаж буйгаа л зурсан юм. Би уг нь машины ослоос болоод хөлөө гэмтээсэн юм. Хүнд хэцүү цагт зураг зурах нь миний хамгийн их тайтгарал болдог байлаа. Одоо зургаа үргэлжлүүлэн зурна гэж бодож байна гэж өвөө ярьсан байна.

Тариачин өвөө

 

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл