Дундад улсын хөнгөн атлетикийн биеийн тамирын нийгэмлэг, ӨМӨЗО-ны биеийн тамирын нийгэмлэг, Улаанцав хотын засгийн газар хамтран зохион байгуулсан 2015 оны Улаанцав хотын Олон улсын марафон гүйлтийн тэмцээн буюу 10 мянган хүний явган аян-V энэ сарын 5-нд Жинин хотод болов.

Тус уралдаанд Америк, Герман, Кени, Этиоп зэрэг улсаас 20 тамирчин, Дундад улсын дотоодын 80-аад тамирчдыг урилгаар оролцуулснаар нийт 1000 гаруй мэргэжлийн тамирчид болон Улаанцав хотын олон түмнийг хамруулсан 10 мянга гаруй хүн оролцсон байна.
Уралдаанд 42.195 км-ын марафон гүйлт, 21.0975 км-ын хагас марафон гүйлт 10 км-ын гүйлтийн тэмцээн, 2.5 км-ын явган аян, 5 км-ын явган аян зэрэг уралдааны төрөл зүйлд эрэгтэй, эмэгтэйгээр хуваагдан уралдав.
