ДИН ДОН хайраа
2015-12-28 18:21
ДИН ДОН ..5сарын15 Хамгийн анх чи минь надруу зүрхлэн Дин Дон гэж мессеж бичихэд чинь нэг л дотно санагдаж билээ тэгээл чамруугаа нээх сонин хурдан хариу биччихсэн түүнээс хойш Дин Дон гэх үг чи бид 2-ийн өөрсдөө мэддэг нууц дохио болж хэсэг хугацаа өнгөрөхөд чамдаа дэндүү дасчихсан байсан.
Хэн хэнийгээ харж байгаагүй уулзаж байгаагүй байж утас интернэтээр харьцсаар л байсан чи бид 2 нэг нэгэндээ маш их дасаж чиний халуун дулаан эелдэг үгс чинь намайг дулаацуулж энхрийлэх болсон бас уулзах өдрөө хүлээн догдолдлоод байгаа мөртлөө хайрд нь нэг л уулзах зориг дутаад байх шиг санагдсан гэхдээ л зориг гаргаад уулзцандаа чамтайгаа. 6сарын 1ний өдөр хүүхэд бүрийн инээд цалгисан тэр сайхан өдөр 2уулаа уулзаж билээ тиймээ хайраа.
Уулзах яг тэр агшин дах зарим зүйлсээ зүйлээ хайр нь санадаггүй шдээ (kkk).Чамайгаа хараад сандраад бас дээр чи минь уулзангуутаа гарыг минь бариад хацар дээр минь үнсчихсан болохоор за тэгээд тэрүүхэн тэндээ ухаан минь балартсан байх .Энэ өдрөөс хойш Чи бид 2 Хот-Дарханы тендрийн машинд (Миний хайрыг бараг тендрийн машины жолооч хар андахаа байсан байхаа)орлого оруулан орон зай цаг хугацааг үл тоон нэг нэгэнрүүгээ тэмуулэн уулзахын түүс болдог болсон шүү.
Жаргалтай өдөр хоногууд үргэлжилсээр амьдрал минь үнэхээр гэрэлтэж ирсэн би ч өөрөө гэрэлтээд байх шиг хүн бүр л намайг нүүрэнд чинь мишээл тодроод чи аз жаргалтай харагдаж байна шүү гэх болсон .Чамтайгаа учраад би өөр хүн болсон урдны амьдралын хэв маягаа хаясан.Ганц бие хүн юу хүссэнээ хийж болох ч хостой болсон хүн тэгж болохгүй ямар нэгэн шийдвэр гаргахдаа заавал хайртай хүнээ бодон зөв шийдвэр гаргах хэрэгтэйг маш сайн ухаарсан.
Хайр ямар их хүчтэйг мэдрүүлсэн чамдаа баярлалаа. Чамтайгаа ирээдүйн амьдралаа ярилцан өөрсдийнхөө удахгүй мэндлэх хүүхдээ чиний тийм юмийг ,чиний тийм аашийг дуурайна байхдаа, яаг тийм л хүүхэд төрнө байхдаа гээд л ярилцаад нэг нэгнээ өхөөрдөөд ,эрхлүүлээл суух үнэхээр сайхан шүү.Найз залуутай найзуудыгаа хараад эд нар одоо яагаад найз залуучууд руугаа яараад байдаг байнаа гэж боддог байлаа яарахгүй байхын аргагүйн байна лээ .
Намайг найзууд минь хостой болохоороо чи сайн мэднэ дээ л гээд байдаг байсан Хайр нь яг сайн мэдэж байгаа шүү одоо (kkk).Эцэг эхээ алдсанаас хойш эрхлэх,туниж гомдох гэдгийг бараг мартсан байсан би чамдаа өөрийн эрхгүй эрхлэх болсон (яг энэ хэсэгт нулимс өөрийн эрхгүй урсаад байх юмаа хайраа).Чамдаа эрхлэх үнэхээр сайхан.Амьдралд нэг заяах ачит хүмүүсээ алдаад одоо надад хайр,итгэл,аз жаргал бараг бүгд байхгүй боллоо гэж бодож цөхөрч байсан намайг чи харанхуй нүхнээс гаргасан.
Хайр сэтгэлийг бүрэн мэдээгүй явсан би одоо л хайрыг ийм хүчтэйг мэдэрч байна.Агуу, үнэхээр агуу юмаа.үнэнч хайр бүр сайхан.Сайхан чамайгаа хайр нь хэд хэдэн удаа гомдоож байсан тэр болгонд чи мниь намайгаа эр хүний тэр сайхан уужуу ухаанаар уучилдаг байсан.Чи минь нээх буруу хэрэг хийгээгүй байхад хааяа хайр нь чамд гомдоллоод байдаг шдээ чамаараа аргадуулах гээд л тэгдэг байх.
Чи мниь намайг уурлуулсан ч хайр нь чамайг аль хэдийн уучилчихсан байж гаднаа уурлаал дотроо инээгээл эсвэл буруу харж инээгээл байдаг шдээ чи минь мэддэг боловуу ккк. Чинийхээ өмнө би үнэхээр би гомдомхой уйланхай жаахан охин болчихдог.Ямартаа л чи намайгаа 6хан настай хүүхэд гэж өхөөрдөж байхав.Гэхдээ чи хааяа надаас илүү эрх байдаг шүү.Чи минь бүр 4н настай жаал шиг байдаг,(kkk).
Чиний минь эзгүйд төрсөн өдрөөр минь чиний бэлэглэсэн ДинДон нэртэй бамбарууш маш их хань болдог шүү.Чи минь өөрийгөө эзгүйд намайг ганцаардуулахгүй харж хандаж байгаарай гээд ДинДоныг надад өгсөн тиймээ хайраа.Ганц олдох амьдралд мниь элдэв муухай зүйл үзүүлэлгүй олон эр хүний царай харуулалгүй намайг чамтай минь хурдхан учруулсанд хайрын элч Амурдаа аймар их баярлаж байгаа.
Хайр сэтгэлд зөвхөн нэг нэгнээ гэсэн сэтгэл,итгэл бас тэвчээр хэрэгтэйг юм байна гэдгийг мэдсэн би хайр гэдэг зүйлийг буруугаар ойлгодог хайр сэтгэлийг өөр зүйлсээр хэмждэг хүмүүст ХАЙР СЭТГЭЛД ЦАРАЙ ЗҮС,ЭД ХӨРӨНГӨ ,НАСНЫ ЗӨРӨӨ ГЭХ МЭТ ЗҮЙЛҮҮД хамаагүй зөвхөн ИТГЭЛ,СЭТГЭЛ,ТЭВЧЭЭР,ХАЛАМЖ хэрэгтэй шүү гээд хорвоогоор нэг орилоод мэдрүүлэхийг хүсэж байна. Сайхан хайр гэж байдаг юм олвол битгий алдаарай гэж чи минь надад хэлж байсан Одоо би сайхан хайраа олсон учир хэзээ ч тавьж явуулахгүй...Удахгүй чи бид 2-ийн анхны Валентиний баяр болох гэж байна. Чамдаа гэгээн хайрын баярын мэндийг хүргье Чи минь ингэж үнсэхэд дуртай байдаг билүү .Үнжииииййййй:
Чиний MP-с
Чи зөвхөн миний WP ..
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
