solongonews
6G-ийн хөгжлийг бэхжүүлж,AI эрин үед үйлчилнэ
2025-04-01 10:29
6G-ийн хөгжлийг бэхжүүлж,AI эрин үед үйлчилнэ.

"5G одоог хүртэл ашиглагдаж байна, яагаад бид 6G-г хөгжүүлэх хэрэгтэй байна вэ?" гэх асуултын хариултыг сэтгүүлч сүүлийн өдрүүдэд болж буй Жүнгуанцүнь жил тутмын форумаас мэдээлсэн байлаа.
-6G технологийн гол зангилаа нь ухаалаг харилцаа холбоо болон хиймэл оюун ухааныг гүнзгий нэгтгэх явдал юм.Уламжлалт харилцаа холбооны системүүд нь тоо баримт дамжуулахад голчлон анхаардаг бол 6G нь хиймэл оюун ухааныг нэвтрүүлснээр харилцаа холбоо, хиймэл оюун ухааны хоёрын нэгдлийг илүү чухалчилдаг хэмээн ойлгож болно гэж Хятадын инженерийн академийн академич Жан Пин хэлсэн байлаа.

AI эрин үед 6G болон AI нь бие биеэ хөгжүүлж бие биедээ дэмжиж байдаг.
“AI-ийн хөгжил нь өгөгдөл, тооцоолох хүч, алгоритмаас салшгүй холбоотой.Энэ нь мөн хиймэл оюун ухааны хөгжлийг интернэтээс салгах боломжгүй гэсэн үг юм.Үүнээс гадна хиймэл оюун ухааныг цаашид хөгжүүлэхэд ухаалаг агентууд болон загваруудын хамтын ажиллагаа маш их шаардагддаг бөгөөд эдгээрүүдэд сүлжээний орчин шаардлагатай нь мэдээж” гэж Жүнгуаньцүнь Панлиан гар утасны холбооны технологийн инновац, хэрэглээний судалгааны хүрээлэнгийн захирал Хуан Юйхун танилцуулсан байна.

Одоогийн байдлаар 6G нь хиймэл оюун ухааныг эрин үед илүү сайн үйлчлүүлэх нь нэгэнт салбарын нийтлэг ойлголт болжээ.Жан Пин зэрэг мэргэжилтнүүд 6G нь хиймэл оюун ухаанаар тоноглогдсон робот, авто машин, дрон зэрэг ухаалаг аж ахуйн нэгжүүдийн хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулж, цаашлаад дижитал орон зай болон физик ертөнцийн бодит цагийн харилцан үйлчлэлийн чадварыг сайжруулах боломжтой ажээ.

2025 онд 6G стандартчиллын ажлыг бүрэн эхлүүлж, 6G гол технологи, ирээдүйтэй холбоотой хувилбаруудын талаар гүнзгийрүүлсэн судалгааг цаашид ахиулах болно гэдгийг формд оролцсон мэргэжилтнүүд онцолсон байна.“Бид түншүүдтэйгээ 6G технологийн сорилтыг даван туулж, нээлттэй инновацын орчныг бий болгож, олон улсын хамтын ажиллагааг хамтдаа ахиулан, дэлхийн хөгжлийн зөвшилцөлд хүрэх болно гэж Хятадын Мобайл Харилцаа Холбооны Групп ХХК-ийн ерөнхий менежерийн орлогч Чэн Жяньжүнь хэллээ.

Энэ жил “6G”-ийг засгийн газрын ажлын тайланд анх удаа бичиж оруулсан. Жан Пин үүнийг"шаардлагатай бөгөөд цаг үеэ олсон явдал" гэж үзэж байна.Одоогийн байдлаар дэлхийн 6G-ийн судалгаа, хөгжүүлэлт нэгэнт эхлээд байгаа бөгөөд Хятад улс 2030 он гэхэд 6G-г арилжааны болгох зорилтын хүрээнд төлөвлөгөөгөө түргэсгэж байна.

Зохиогч: ЖАН МАНЬЗИ,ВАН ПҮ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл