solongonews
Монгол, Хятадын хамтарсан шувууны анхдугаар өдөрлөг болов
2019-09-08 20:38
Монгол, Хятадын хамтарсан Шувууны анхдугаар өдөрлөг 09- р сарын 07-ноос 08-ны өдрүүдэд Монгол Улсын Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо.

     Хятад оронд өвөлждөг нүүдлийн шувуудын ихэнх нь Монголд үрждэг учраас шувуу хамгаалах нь хоёр улсын хамтын ажиллагаа байх ёстой гэж зохион байгуулагчид үзэж байна. 

Өдөрлөгийг Монгол Улсад зохион байгуулах саналыг Хятадын тал Монголын шувуу судлалын нийгэмлэгт өнгөрсөн онд тавьжээ.

Тус өдөрлөгийг зохион байгуулах нь шувууг танин мэдэх, шувуугаар дамжуулан байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах чин эрмэлзлэл хандалагатай залуусыг бэлтгэхэд чухал ач холбогдолтой.

Өдөрлөгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Байгаль орчны газар, Цэнгэг ус, байгаль хамгаалах төв, Монголын шувуу судлалын нийгэмлэг, Монголика ХХК зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байгаа бөгөөд шувуу хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 орчим байгууллага оролцов.

Монгол Улсад 513 зүйл шувуу бүртгэлтэй. Үүний 80-аас илүү хувь нь нүүдлийн амьдралтай юм байна.

 

 

Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : iKon.MN
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл