solongonews
Уламжлалт заслаар бяцхан охины ”Нойрмог”нүдийг сэргээлээ
2025-05-07 11:27
Уламжлалт заслаар бяцхан охины ”Нойрмог”нүдийг сэргээлээ

ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол Эмнэлгийн Таван заслын тасагт энэ оны 03-р сард миастения гравис (нүдний төрөл) өвчнөөр өвчилсөн Х.Тэмүүлэн нэртэй охин эмчүүлж эхэлсэн юм. Монгол улсаас ирсэн, дөрвөн настай тэрээр эмчилгээ хийлгэснээр эдгэрэх хандлагатай боллоо. 

2021 онд нэг настай нялх охин унаснаас болж хоёр нүднийх нь зовхи хүүхэн хараагаа бүрхтэл унжсан бөгөөд нүднийх нь хөдөлгөөний үйл ажиллагаа ч суларчээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд аав, ээж нь охиноо олон газраар удаан хугацаанд эмчлүүлсэн ч тодорхой үр дүн гарсангүй. Энэ жилийн нэгдүгээр сард Өвөр Монголын Өөртөө Засах Орны Олон Улсын Монгол Эмнэлгийн Таван заслын тасагт эрхлэгч эмч Бай Гүйрүнгээр долоо хоногийн турш эмчлүүлснээр нүдний хөдөлгөөн нь эрс сайжирсан байна. Гурван долоо хоног эмчилгээ хийлгэсний дараа хүүхэд нүдээ нээж, хэвийн харах болсон юм.

Монголын анагаах ухаанд хүний биеийн гурван язгуур (Хий, Шар, Бадган) тэнцвэр алдагдах, хий, цусны эргэлт муу, цагаан судас гэмтэх зэрэгтэй холбоотой. Зүү эмчилгээгээр бид гурван үндсийг зохицуулж, хий болон цусыг шүүж, гэмтсэн цагаан судсыг засаж, улмаар нүдний эргэн тойрон дахь булчингийн сул талыг сайжруулжээ. Монгол зүү эмчилгээ бол  өвөрмөц давуу талтай. Нэг талаас нүдний орчмын зүүний цэгүүдийг идэвхжүүлж, хий, цусыг уялдуулдаг тул биеийн өөрийн нөхөн сэргээх чадварыг үндэснээс нь идэвхжүүлдэг. Нөгөө талаар гаж нөлөө багатай, хүүхдийн бие бялдрын хөгжлийн хэрэгцээнд тохирсон байдаг гэж Бай Гүйрүн эмч танилцуулсан юм.

Охины ээж эмчилгээний үр дүнд маш их сэтгэл хангалуун байна. Тэрээр эмчилгээний өмнө болон дараах харьцуулсан зургуудыг харуулж, Бай Гүйрүн эмчид баярласан сэтгэлээ илэрхийлж байлаа. Одоо бяцхан Тэмүүлэн эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа бөгөөд эдгэрэлт нь улам сайжирсаар байна.

Энэхүү амжилттай эмчилгээний тохиолдол нь хүнд хэцүү өвчнийг эмчлэхэд Монголын уламжлалт зүүний эмчилгээ асар их боломжтой байгааг харууллаа. Өвөр Монголын Өөртөө Засах Орны Олон Улсын Монгол Эмнэлэг цаашид Монгол анагаах ухааны хосгүй давуу талыг ашиглан дотоод, гадаадын өвчтөнүүдэд илүү сайн эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлдэж байна. 

Зохиогч: Ц.УРАНТУНГАЛАГ, Б.СУРНАА, Д.МӨЧИР
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : СМТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл