solongonews
”Шэньжөү 18” хөлгийн сансрын нисгэгчид Үндэсний баяраа тэмдэглэж байна
2024-10-01 23:58
”Шэньжөү 18” хөлгийн сансрын нисгэгчид Үндэсний баяраа тэмдэглэлээ.

БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ойн баяр тохиож байгаа энэ цаг мөчид "Шэньжөү 18" хөлгийн сансрын нисгэгчийн багийнхан Хятадын сансрын станцад үүрэг гүйцэтгэсээр байгаа ба Үндэсний баярыг анх удаа сансрын станцад тэмдэглэж байгаа сансрын нисэгч Е Гуанфү, Ли Цүн, Ли Гуансу нар өөрийн санал бодлоо хуваалцлаа.

Ли Гуансу:

- Шинжлэх ухаан, технологийн өргөн олон ажилтнууд өдөр шөнөгүй ажил үүргээ гүйцэтгэж, бидэнтэй хамтран ажиллаж байгаад баярлалаа. Та бүхний сахин хамгаалалтын ачаар бид сансрын станцад амар амгалан ажиллаж, амьдарч байна гэж хэллээ.

Ли Цүн:

- Эх орон, ард түмнийхээ итгэл найдварыг биелүүлж, үүрэгт ажлаа бүрэн дүүрэн, үр дүнтэй гүйцэтгэнэ гэж хэлэв.

Е Гуанфү:

- Хятадын сансрын станц нь үе үеийн сансрын ажилтнуудын хичээл зүтгэлийн үр дүн юм. Хятадын сансрын станц нь стратегийн ач холбогдол бүхий хөгжиж буй аж үйлдвэрүүдийн төлөөлөл бөгөөд Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтын ололт амжилтын дүр зураглал юм гэж илэрхийллээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл