solongonews
Хятад улс харилцаа холбооны технологийн туршилтын 19-р хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ
2025-05-13 15:41
Хятад улс харилцаа холбооны технологийн туршилтын 19-р хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ.

Тавдугаар сарын 13-ны өдрийн 02 цаг 09 минутад Хятад улс Тайюань хиймэл дагуул хөөргөх төвд "Чанжэн 3С" зөөгч пуужинг ашиглан,холбооны технологийн туршилтын 19-р хиймэл дагуулыг сансарт амжилттай хөөргөжээ.Хиймэл дагуул урьдчилан тогтоосон тойрог замд амжилттай орсон бөгөөд хөөргөх ажиллагаа бүрэн амжилттай болсон юм.

Харилцаа холбооны технологийн туршилтын 19-р хиймэл дагуулыг голчлон олон зурваст, өндөр хурдны хиймэл дагуулын холбооны технологийн баталгаажуулалтыг хийхэд ашигладаг.

Энэ нь нь Чанжэн цуврал пуужингийн 575 дахь удаагийн нислэг юм.

 

Зохиогч: ЛИ ГҮӨЛ,ЦҮЙ ВАНЬ-ИН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл