Үс арчилгаа. “You are perfect”
2015-12-28 18:21
Та хөвсгөр, гялалзсан, эрүүл үсэнд атаархдаггүй бол та азтай бүсгүй юм. Хэрэв тийм үстэй болохыг хүсдэг бол би танд туслая.

ҮСЭНД ХЭРЭГТЭЙ ТЭЖЭЭЛ:
-Та үсээ хурдан бөгөөд эрүүл ургуулахыг хүсэж байгаа бол В-гийн төрлийн витамин уух хэрэгтэй.
ҮСЭНД ХЭРЭГТЭЙ ЗӨВЛӨГӨӨ:
-Усанд сэлэхдээ үсний малгай өмсөх хэрэгтэй.
-Үсээ угаасны дараа самнаж оролдох хэрэггүй. Амрах боломж олго.
-Үсээ угааны дараа хүйтэн усаар зайлаад үзээрэй. Хуйхны нүх багасаж үс уналт багасна, мөн гялалзана.

ҮС БУДАХАД:
Үсээ будахыг хүсэвч зарим зүйлээс айдаг: эцэг эх зөвшөөрөхгүй байх, будуулсны дараах гэмтлээх айх, будуулсан өнгө надад зохихгүй байх вий гэхээс айдаг. Мөн буруу будахад үс тослогтож сайхан байхаа больдог. Үсний будагтай маш их хянамгай хандах хэрэгтэй.
Байгалийн аргаар үсэнд өнгө оруулах:
-Сонгины хальсыг буцалгаад цэвэр үсэнд маск маягаар тавина. Дараа нь угаана. Улбар шар өнгө оруулахын тулд үүнийг ашиглаж болно.
-Ногоон цайг 20 минут буцалгаад үсээ зайлна. 2 цаг оролдохгүй байлгана. Таны үсэнд улаан туяа оруулах болно.
-Балжин гарма буюу ромашка цэцгийн хандаар үсээ угаахад үсний өнгө цайрдаг. Үр дүн нэг угаалтаар мэдэгдэнэ.
ҮС ЯНЗЛАХ АРГУУДААС:




Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
