solongonews
Хятад, Арабын уламжлалт анагаах ухааны олон улсын чуулга уулзалтаар харилцан суралцах, харилцан ашигтай байх талаар ярилцав
2025-04-18 10:58
2025 оны Хятад, Арабын уламжлалт анагаах ухааны олон улсын чуулга уулзалт 04-р сарын 14-ний өдөр Египетийн Шинэ Каир хотноо нээгдэв

        2025 оны Хятад, Арабын уламжлалт анагаах ухааны олон улсын чуулга уулзалт 04-р сарын 14-ний өдөр Египетийн Шинэ Каир хотноо нээгдэв. Хятад, Арабын анагаах ухааны нийгэмлэгийн олон арван мэргэжилтэн, эрдэмтэд Хятад, Арабын уламжлалт анагаах ухааныг харилцан суралцах, харилцан сайжруулах, уламжлалт анагаах ухааны соёлын бүтээлч өөрчлөлт, шинэлэг хөгжлийг ахиулах зэрэг сэдвээр санал бодлоо солилцсон байна.

        Египетийн Хятадын Их Сургуулийн Физик эмчилгээний сургуулийн декан Сами Насиф:

- Тус сургууль 2017 оноос хойш Хятадын уламжлалт анагаах ухааныг физик эмчилгээний хөтөлбөрт оруулахыг хичээж, мөн Хятадын уламжлалт анагаах ухааны олон их сургуультай хамтран төсөл хэрэгжүүлсэн байна. Энэхүү форумаар дамжуулан Ойрхи Дорнод, Африкийн олон хүн Хятадын уламжлалт анагаах ухааны хүнд хэцүү, ээдрээтэй өвчнийг эмчлэх арга, туршлагыг ойлгож, Хятадын уламжлалт анагаах ухааны соёлыг сурталчлах болно гэж найдаж байна гэж хэллээ.

        Шааньшигийн Хятадын Анагаах Ухааны Их Сургуулийн төлөөлөгчдийн тэргүүн Ди Ү Юунчан:

- Энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулснаар Египетийн Хятадын их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Хятад, Арабын уламжлалт анагаах ухааны хөгжлийг ахиулж, хоёр орны ард түмний найрсаг солилцоог ахиулахыг хүсэж байна гэж хэлэв.

        Ливаны эмч Жамил Худайб сэтгүүлчдэд хандан:

- Ливанд 30 гаруй жил Хятадын анагаах ухааны эмнэлэг ажиллуулж, олон өвчтөнийг амжилттай эмчилсэн байна. Араб, Хятадын уламжлалт анагаах ухааны эмч нар хамтран ажиллаж, бүх орны ард түмэнд тус дэм үзүүлэхийн тулд Хятадын анагаах ухааны мэдлэгийг улам дэлгэрүүлэхийг хүсэж байна гэж хэллээ.

        Хоёр өдөр үргэлжилсэн форумыг Египетийн Дээд боловсрол, шинжлэх ухааны судалгааны яам, Египетийн Эрүүл мэнд, хүн амын яам, Египетийн Хятадын их сургууль, Жуншань их сургуулийн Хонконгийн ахисан түвшний судалгааны хүрээлэн, Шааньшигийн Хятадын анагаах ухааны их сургууль хамтран зохион байгуулаж, агуулга нь Хятадын уламжлалт анагаах ухаан, физик эмчилгээний талаар тусгай илтгэл, хүнд хэцүү, хүндрэлтэй өвчнийг эмчлэх уламжлалт анагаах ухааны талаар ярилцах, Египетийн Хятадын их сургуулийн Хятадын анагаах ухааны төсөлд зочлох, авъяас чадварыг хөгжүүлэх тусгай симпозиум зэрэг багтсан байна.

Зохиогч: Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://world.people.com.cn/n1/2025/0416/c1002-40461017.html
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл