solongonews
Ойрхи Дорнодын улс орнууд элсэн шуурганд өртөв
2015-09-09 12:53
Багтраа өвчнөөс болж 750 хүн эмнэлэгт хэвтсэн байна.

Ливан, Сири, Палестин, Израиль зэрэг Ойрхи Дорнодын улс орнуудад 9 дүгээр сарын 8-ны өдөр элсэн шуурга болсон байна. Энэхүү байгалийн гамшгаас болж тухайн газрын хүмүүс өвчинд нэрвэгдэн хоёр эмэгтэй амиа алдсан байна.

Хавар 3,4 дүгээр сард элсэн шуурга дэгддэг орнууд 9 дүгээр сард “дахин элсэн шуургатай уулзсан” нь ер бусын сонин үзэгдэл болов.

Ливан улсын нийслэл Beirut-ны гудамжинд хүн амьтан цөөрч,

үзэгдэх орчин хязгаарлагдсан байлаа.

Багтраа өвчнөөс 

болж 750 хүн эмнэлэгт хэвтсэн байна.

Ливан улсад байгаа Сири улсын дүрвэгсдийн бааз ч энэ удаагийн элсэн шуурганаас болж улам хүнд хэцүү байдалд оржээ.

Элсэн шуурга Сири улсын дайны галыг намжаасан байв.

Иерусалимын Jabal Аt-Tur уул харагдахгүй болжээ.

 Энэхүү элсэн шуурга 3 хоног үргэлжилнэ гэж цаг уурын газраас мэдээлсэн байна.

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл