solongonews
Тэнгэр Трэвэл-ийн замаар арлын Япон улсад аялах тэнгэрлэг бүсгүй Найдангийн Түвшинбаяр
2015-12-28 18:21
Тэнгэр трэвэл компани байгуудагдсаны 10 жилийн ойн хүрээнд цахим орчинд фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Та үнэгүй аялмаар байна уу” уралдааныг 2014 оноос эхлэн сар бүр зохион байгуулсааар байна. Тэгвэл уг уралдааны 6-р сарын буюу 7-р үеийн ялагчаар Найдангийн Түвшинбаяр хэмээх тэнгэрлэг нэгэн бүсгүй шалгарлаа. ”АРЛЫН ЯПОН ОРОН”-руу 100% үнэ төлбөргүй аялах эрхийн бичгээ гардан авах үеэр нь түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Сайн байна уу? Уралдааны ялагч болсонд баяр хүргэе. Та өөрийгөө танилцуулаач?
-Их баярлалаа. Намайг Найдангийн Түвшинбаяр гэдэг. Би 1984 онд төрсөн. Хоёр дахь хүүхдээ төрүүлээд, бас сургуульд сураад ажлаасаа түр чөлөөлөгдчихсөн байгаа. Одоогоор хувиараа ажил эрхэлдэг. Энэ уралдаанд оролцож ялагч болохын тулд гэр бүлээрээ бүгдээрээ маш их хичээл зүтгэл гаргасан. Үнэхээр шударга, өгөөжтэй, сэтгэлд хүрсэн уралдаан болсонд маш их баярлаж байна.


-Таныг бас Япон хэлтэй гэж сонслоо?
-2007 онд МУИС-ийг Япон судлаач мэргэжлээр төгссөн. Мөн 2014 МУИС-ийг нягтлан бодох мэргэжлээр төгссөн. Хэдийгээр Япон судлалын чиглэлээр сургууль төгссөн ч Япон улс руу хараахан явж үзээгүй. Тиймээс өөрийн биеэр Япон улсад аялах болсондоо маш их баяртай байна. Ийм ховор аз завшаанаар Япон явж үзнэ гэж ерөөсөө төсөөлж байгаагүй. Мөн энэ тэмцээний ачаар мэдэхгүй, мэддэггүй байсан олон зүйлсийг мэдэж авсан. Тэр мэдээллүүд нь би болон манай гэр бүлд маш их өгөөжтэй, мэдлэгт маань маш их хэрэгтэй, үнэхээр сонирхолтой байсан.

-“Та үнэгүй аялмаар байна уу” уралдааны тухай хэзээ анх мэдсэн бэ?
-Тэмцээний 4-р үе дээр мэдсэн. 4-р үеийн ялагч нь миний таньдаг хүн байсан. Тэр хүний фэйсбүүктээ оруулж байгаа контентууд нь дандаа надад харагддаг. Тэр мэдээллүүдийг нь  тухайн үед тэмцээнд оролцохгүй байсан ч гэсэн сонирхож нэг бүрчлэн уншдаг байсан. Үүний дараагаас нь ер нь Тэнгэр трэвелийн пэйж хуудсын бүх мэдээллүүдийг нь уншдаг болсон. Миний хамгийн унших дуртай пэйжүүдийн нэг болсон.

-Уралдаанд оролцох шийдвэрийг хэзээ гаргасан бэ?
-Өнгөрсөн сард гэр бүлээрээ Улаан Үд хотруу аялаад ирсэн. 06 сарын 02-нд ирээд харсан чинь Япон явуулах энэ аяллын уралдаан нь эхэлсэн байсан. Япон гэхээр нь бүр ч сонирхолтой санагдаад оролцож эхэлсэн.
 

-Уралдаан ямар журмаар явагдсан бэ?
-20 хоногийн турш Тэнгэр трэвелийн пэйж хуудсанд контентууд буюу мэдээ мэдээллүүд нийтлэгддэг.  Тэдгээр мэдээллүүдийг нийтлэгдсэнээс хойш 24 цагийн дотор лайк дарж, шэйр хийгээд оноо авдаг. Гэхдээ ямар нэгэн хүнээс лайк шэйр гуйх шаардлагагүй. Уралдааны үед мэдээнээс гадна хамгийн чухал нь асуулт байсан. Асуулт нь хэтэрхий сэтгэхүй шаардсан хүнд асуулт ирээгүй. 20 хоногийн турш нийтэлсэн мэдээллүүд дундаас асуулт нь ирдэг. Бас асуулт нь хэзээ нийтлэгдэхийг хэн ч мэддэггүй. Тэр асуултанд хамгийн түрүүнд үнэн зөв хариулсан лайк, шейрийн 60-аас дээш оноотой  нь ялагч болдог.
 

-Тэгэхээр уралдааны бусад оролцогчид ялагч болж чадаагүй ч гэсэн Япон орны  талаар нилээн их мэдлэгтэй болсон гэсэн үг үү?
-Яг тийм. Ялагч болж чадаагүй ч гэсэн асуултандаа хариулахын тулд өдөр бүр мэдээллүүдээ уншиж  маш их мэдлэгтэй болсон.
 

-Гадаадад аялах эрхийн бичгээр шагнадаг сугалаа байдгаас интернэтийн орчинд ийм төрлийн уралдаан ер нь ховор байдаг. Анх оролцохдоо үнэн бодит эсэхэд хэр эргэлзэж байсан бэ?
-Яг үнэндээ манай гэрийн хүн ерөөсөө итгээгүй. Ийм том шагналыг юу гэж сар болгон уралдаан зарлаад өгөөд байдаг юм бэ гэж байсан. Өмнөх тэмцээний ялагч нь миний таньдаг хүн байсан, бас өмнөх уралдаануудын ялагчдын сэтгэгдэл, ярилцлага, замын тэмдэглэлүүдийг нь уншихад үнэхээр итгэл үнэмшил төрж тэр хүмүүсээс энерги эрч хүч мэдрэгдэж байсан. Ингээд би  бүтэн сарын турш мэдээллүүдээ уншаад цээжлээд л, өмнөх уралдааны ялагчийн хэлдэг шиг шалгалтанд бэлтгэж байгаа юм шиг л байсан.

-Та Тэнгэр трэвел компаниас хүн таних уу?
-Үгүй
 

-Та тэнгэр трэвелийн оффис-т өмнө нь ирж байсан уу?
-Үгүй.  Анх удаа ирж байна.
 

-Ялагч боллоо гэсэн баярт мэдээг хэрхэн хүлээж  авсан бэ?
-Сонсоод ерөөсөө итгээгүй. 6  сарын 29-нд асуултандаа хариулаад 30-нд азтан болсноо мэдсэн. 6 сарын 20-ноос хойш асуултаа хэзээ ч асууж болно гэсэн болохоор байнга пэйж хуудсаа шалгаад л, бага охиныхоо хоолыг хийх хооронд том хүү маань хараад л гэр бүлээрээ хичээж оролцсондоо баяртай байна. Мөн үнэхээр азтай. Яг асуулт тавигдсан 29-ний өдөр цахилгаан тасарсан. Тэгээд утсаараа интернэт орж байтал цэнэг дуусах гээд байхаар нь бүр интернэт кафе явдаг юм билүү гэж бодож байсан. Гэтэл яг цахилгаан ирээд төд удаагүй байтал асуулт тавигдсан.

-Залуу хүмүүсийн хувд цалингаа цуглуулаад аль нэг гадаад оронд аялах боломж маш бага байдаг. Тэгэхээр таны бас нэгэн мөрөөдлийг Тэнгэр трэвелийн хамт олон биелүүлж өгсөн байна. Аяллаа ер нь хэрхэн төсөөлж байна?
-Аялалдаа 07 сарын 13-нд явна. Маш их сэтгэл догдлон хүлээж байна. Аяллын хөтөлбөртэйгээ танилцсан. 4 дэх өдөр нь чөлөөт өдөр байсан. Тэр өдөр үзэх, аялах, Японд амьдардаг найзуудтайгаа уулзах гээд төлөвлөгөө маш их байгаа. Ер нь бараг шөнө унтахгүй байхаа. /Инээв/
 

-Урьд нь аялж байсан уу?
-Өмнөд Солонгос, Хятад болон Улаан-Үдээр аялж байсан.
 

-“Та үнэгүй аялмаар байна уу” уралдааны талаар мэдээгүй байгаа хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?
-Миний хамгийн их хэлмээр санагдсан зүйл гэхээр хүмүүс яг өөрөө биеэрээ мэдрээгүй болохоор итгэдэггүй. Та эхлээд оролдоод үзвэл хүн болгонд ялагч болох боломж байгаа шүү. Яг л өөрөөс тань  шалтгаална л гэж хэлмээр байна. Түүнчлэн Тэнгэр трэвелийн хамт олондоо маш их баярлаж байна. Япон орон үнэхээр миний мөрөөдөл байсан. Мөрөөдлөө биелүүлэх болсондоо маш их баяртай байна. Ялагч болж чадаагүй ч гэсэн уралдаанд оролцсон 350  гаруй оролцогч маань бүгд сайхан аялаарай гээд баяр хүргэж сэтгэлээрээ дэмжиж байгаад баярлалаа.

“Та үнэгүй аялмаар байна уу” уралдааны талаар бидэнд мэдээлэл өгөн баярын сэтгэгдлээ бидэнтэй хуваалцсан Н.Түвшинбаяртаа баярлалаа.
Тэнгэр трэвелийн замаар арлын Япон улсад аялсан азтай өдрүүдийнхээ тэмдэглэлээр эргэн уулзая. Дурсамжтай сайхан аялаад ирээрэй.
Уралдааны дэлгэрэнгүй мэдээллийг эндээс:  https://www.facebook.com/tengertravel

 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл