* Сайн байна уу? Бүсгүйчүүд турахын тулд хамгийн түрүүнд юун дээр анхаарах ёстой юм бол оо?
Сайн байна уу. Энэ өдрийн мэнд хүргэе. Хамгийн түрүүнд тууштай, тэвчээртэй байх. Ер нь турахыг хүсч л байгаа бол хоол хүнсэндээ анхаарах хэрэгтэй. Тэрнээс биш дан дасгал хөдөлгөөн хийгээд турна гэдэг бол хий өөрийгөө ядраахын л нэмэр. Миний бодлоор Эрүүл хооллолт 80% Дасгал хөдөлгөөн 20% юм шиг санагддаг.

* Ямар арга барилаар турсан бэ?
Төрөөд удаагүй байгаа болохоор хоолны дэглэм хамаагүй барьж болохгүй байсан л даа. Тэгээд эхний 1 сар дан мөөгтэй, шөлний далайн байцаатай давсгүй хар шөл уудаг байсан бас гэдэсний даруулгыг сайн зүүсэн. Хүмүүс чинь төрсний дараа гурилан юм сайн идэх хэрэгтэй гээд маш буруу ойлголттой байдаг юм байлээ. би харин тэгээгүй гурилан бүтээгдэхүүн хий дэмий хөөлгөдөг болохоос сүү оруулдаггүй үүний оронд ус, шингэн юм сайн уудаг байсан. Эхний 1 сар хар шөл уугаад жин гайгүй хаясан. дараагийн саруудад ч түүнийгээ идэж байсан. Гэхдээ байнга идэх бас дэндүү уйтгартай байсан болохоор 7 хоног шөлөө уучаад дараагийн 1 юм уу 2 өдөр нь хүссэн юмаа идээд ээлжлээд явж өгсөндөө хэхэ. Төрсний дараа өөрөөрөө төрсөн бол 2 сарын дараагаас дасгал хийдэг би сар гаран болоол гэдэсний таталт, өгзөг, гуяны дасгал хийсэн. Гол нь өөрийгөө ядраалгүйгээр бага багаар дасгаж хийж байсан шүү. Хөхүүл байсан болохоор ч тэр үү жингээ хурдацтай хаясан. Нээрээ миний сүүнд өөрчлөлт ороогүй харин ч сүү сайтай болсон шүү. Одоо бараг хуучин жиндээ орж байгаа болохоор иддэгээрээ идээл харин орой 6 цагаас хойш юм идэхгүй байгаа.

* Хэдий хэр хугацаанд хэдэн кг хасаж чадсан бэ?
Би чинь жирэмсэн болохоосоо өмнө 52кг байсан тэгээд жирэмслээд 76кг хүрсэн хүн шүүдээ. Энэ маягаар явахад би 3 сарын дараа 57кгтай болсон.
* Мундаг юмаа. Турах хүсэлтэй охидод хамгийн хориотой зүйлс юу вэ?
Мэдээж хамгийн түрүүнд гурилан бүтээгдэхүүнээ зогсоогоорой тэгэж байж л турна шүү. Бас хүүхэд маань бага зэргийн диатезтай байсан болохоор шоколад, чихэр, гаазтай ундааг хорьж байсан. Турна л гэж бодож байвал эдгээрийг больсон нь дээр эрүүл мэндэд ч тустай.

