solongonews
Охид минь уншаарай #11
2015-12-28 18:21
Өнөөдөр манай найз эмэгтэй бараг уйлах шахаж над дээр ирээд л ”Яах уу? Би найз залуутай болмоор байна . Найз залуутай болохгүй л бол болохгүй нь ” гэсээр надтай ярьлаа.

Иймэрхүү асуудалтай зөндөө охид байгаа гэдгийг би мэднэ. Ихэнх нь залуусыг мөрөөдөн сууж байгаа гэдгийг ч мэднэ. Учир нь энэ надад тохиолдсон анхны тохиолдол биш юм. Үүнийг уншиж байгаа та ч гэсэн ингэж бодож байж болох л юм.

Миний бодлоор ганц бие байх сайхан , хостой байх ч сайхан. Ингэж бичиж байгааг минь хараад гайхаж магадгүй. Учир нь би ганц бие байхдаа илүү их өөртөө цаг гаргадаг байсан. Ганцаараа учир хэнд ч санаа зовох хэрэггүй , өөрийгөө илүү ихээр хайрлана , мөнгөө өөртөө л зарцуулна , чөлөөт цаг ихтэй гээд л сайхан сайхан талууд ихтэй шүү. Гэхдээ ганц бие охидууд маань үүнийг мэддэггүй , өөрт нь ямар том боломж байгааг ойлгодоггүй .

Боломж байгаа дээр өөрийгөө хөгжүүлээд ав , хүссэн бүхнээ хийж үз , турш , сорь учир нь чи эрх чөлөөтэй ганц бие эмэгтэй. Над дээр уйлаад ирсэн найз охидууддаа ингээд хэлэхээр хэзээ ч сайнаар ойлгож байгаагүй , "Хэрэлдэж муудалцсан ч хамаагүй хажуудаа нэг хүнтэй байх сайхан шдээ" гэж надад хариулдаг. Яг үнэндээ тийм биш , хэрүүл уруултай байх сайхан гэж үү?

Ганц бие эмэгтэйчүүдэд атаархдаг хостой охидууд байдаг. Учир нь тэд сайныг нь олж чадаагүй юм. Хэрүүл уруул , зовлон бүхнийг бид давнаа гээд ганцаараа зүтгээд , ганцаараа ирээдүйгээ мөрөөдөөд суух тийм сайхан гэж үү?. Болохгүй бүтэхгүй байхад болгоно гээд гүйдэг ухаантай гэмээр ч юм шиг , ухаан муутай гэмээр ч юм шиг охидууд олон.

Өөрийг нь хуураад байгааг мэдсээр байж "Тэр минь надад л хайртай" гээд сайхан зүйл төсөөлөөд байгаа охин минь зүүднээсээ сэрээчдээ гуйя! Чиний сайхан залуу нас , найзуудтайгаа уулзаж хөгжилдөх цаг , сурч боловсроод цэцэглэх үеүүд чинь тэнэг залуугаас болж үгүй болж байгааг ухаараач...

Ихэнх охид тэр минь өөрчлөгдөнө гэсэн дэндүү их итгэлээр тэнэг залуугийн хажууд хамаг насаа өнгөрөөсөн байдаг. Өөрчлөгдөөд сайхан болдог залуучууд байгаа , аа бас уйлуулчихаад эргэж харалгүй орхиод явдаг залуучууд ч олон.

Охиддоо хэлэхийг хүсдэг хамгийн чухал зүйлүүд минь :

1. Өөрийгөө хайрла. Чи өөрийгөө хайрлаж байгаа цагт чамд хайргүй нэгийг мэдэхэд амархан.

2. Өөрийгөө хүндлэ. Өөрөө өөрийгөө хүндэлж чаддаг бол бусад чамайг хүндлэх болно. Өөрийгөө "Би юу ч чаддаггүй , би хэн ч биш" гэж бодож байгаа бол бусад хүмүүс чамайг үл тоохыг хүлээн зөвшөөр.

3. Цорын ганц гэдгээ мэдэр бас мэдрүүл. Чи энэ дэлхий дээрх цор ганц бүтээл. Жирийн нэгэн зүйл ч биш хосгүй бүтээл. Бусдад ч гэсэн өөрийгөө цорын ганц гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй. Би байхгүй бол чамд хэцүү байх болно гэдгийг л ойлгуул.

Залуучуудыг хүсдэг биш залуучуудын хүсдэг охин бай.

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл