Амьдрал ба Амжилт
2015-12-28 18:21
30 насандаа ажлаа санаа амар хийж, 40 насандаа үлдсэн амьдралынхаа хэрэглээг бэлдэж, 50 насандаа санаа зовох зүйлгүйгээр тааваараа амьдармаар байна уу?
Хорин хэдэн насандаа сайн ханьтай учирч чадаагүй бол гуч гараад сайн хүнтэй таарч гэр бүл болно гэдэг бүр ч хэцүү. Хорин хэдэн насандаа мөнгийг хэрхэн өсгөх талаар шаргуу суралцаж чадахгүй бол 30 гарсан хойноо гар дээрээ 5 сая төгрөгтэй байх ч хэцүү болдог. Хорин нас өнгөрвөл залуу нас, мөнгө, гоо үзэсгэлэн гээд бүх зүйлийг бий болгоход улам хэцүү болдог.
30 насандаа ажлаа санаа амар хийж, 40 насандаа үлдсэн амьдралынхаа хэрэглээг бэлдэж, 50 насандаа санаа зовох зүйлгүйгээр тааваараа амьдармаар байна уу? Тэгвэл өнөөдрөөс, гэхдээ бүр чг энэ мөчөөс эхлэн хичээгээрэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл зорилготой амьдар гэсэн санаа. Зорилго гэдгийг ихэнх нь их томоор бодон сүрдэж, алсын уулсын оргил мэтээр төсөөлдөг. Тэгвэл зорилго гэдэг чухамдаа шатны гишгүүр адил олон жижиг жижиг бүрдлээс бий болдог юм.
Чи шатны эхний гишгүүр дээр хөлөө тавьж байж дараагийн гишгүүр өөд алхах болно. Уйгагүй, шантралгүй гишгүүр бүрийг нэг нэгээр нь алхан дээшлээрэй. Харин үхэн хатан яарч, алгасан харайж болохгүй шүү. Уйгагүй мацсан шатны гишгүүр өөдөө өгссөөр хэдэн ч давхарт гарч чаддагийн адил өдөр бүр, шантралгүй хийсэн ажил үүрэг, хариуцлагын орон зай дахь үр дүнтэй гүйцэтгэлүүд чамайг амжилтанд заавал хүргэх нь магад аа.
Амьдрал бол үй түмэн сонголтуудын үргэлжлэл. Сонголтоо хэзээд зөв хийхийг хичээгээрэй. Ханиа, мэргэжлээ, ажлаа, найз нөхдөө... Энэ л сонголтууд нийлээд нэг хүний амьдралын хайрцгийг бий болгодог. Сонголт нь хүний зан чанар хийгээд аливаад хандах чиг хандлагаас хамаарч бий болж байдаг. Бидний хувь заяа, заяа төөрөг гэж нэрлэдэг зүйл бол үнэндээ тэр чиг хандлагын өөр нэгэн нэр билээ. Шатны гишгүүр бүхэн үр дүнд хүрэх зам юм шүү, Амжилт хүсье.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
