Эрчүүдийн тухай зарим үнэн үгс: худал залуус
2015-12-28 18:21
Эрчүүдийн дотор ямар хүн нуугддаг бол? Тэд танд чин сэтгэлээсээ ханддаг юм шиг худал зан гаргаж чаддаг хүмүүс. Ингээд танд эрчүүдийн тухай зарим нэгэн үнэн үгсийг хүргэе.
Тэр таньтай хамт гадуур зугаалж, хоолоор дайлж, үнсэж тэвэрдэг ч бид зүгээр найзууд гэсэн ойлголтыг үлдээдэг үү? Эсвэл яах гээд байгаа нь мэдэгдэхгүй эргэж буцаад байгаа юм шиг зан гаргадаг уу? Эсвэл тэр танд ингэж хэлж байсан уу:
-Чи надад маш ихээр таалагддаг. Гэхдээ би саяхан тэр бүсгүйгээс салсан учраас хамт байж чадахгүй нь. Бид зүгээр найзууд байсан нь дээр бололтой
-Бид бол энгийн найзууд гэж хэлээд үнсэх
-Би одоогоор ажлынхаа араас гүйх хэрэгтэй байгаа. Уучлаарай
-Эцэг эх минь намайг сургуулиа амжилттай төгсөх хэрэгтэй гэсэн учраас эмэгтэй хүнтэй холбогддоггүй гэх мэт.
Яагаад ийм үйлдэл хийдэг вэ?
Бүгд ойлгомжтой! Эрчүүд чөлөөтэй бөгөөд өөрийн орон зайтай харьцааг хүсдэг. Тэд зүгээр л таньтай өөрийн л хүссэн үедэ уулзаж, үнсэж, унтаж, гадуур гарахыг хүсдэг. Маш ховор залуус л танд чихмэл бэлэглэж уяраасан захиа явуулдаг.
Ийм тохиолдолд ихэнх эмэгтэйчүүд хохирдог. Тэр танд ингэж анхааруулсан байхад өөрөө араас нь гүйвэл тэр харилцааны удирдлагыг танд бус өөртөө авч, эцэст нь таньтай унтаад дуусдаг.
Сүүлийн үед бүсгүйчүүд өөрөөс хэд ах хүнтэй нэр холбогддог болсон. Гэвч маш цөөн тохиолдолд хайр болж үлдэх нь бий. Ах залуус таньтай сээтэгнэхдээ залгана гэж хэлээд залгахгүй, таныг уурлуулсан бол баглаа цэцэг бэлэглэж, баяртай гэхээсээ өмнө үнсээд санана даа гэж хэлдэг. Харин дараа нь дахиад л хэд хоногоор алга болоод өгнө дөө. Ийм үйлдлээрээ тэр таныг өөртөө татдаг.
Та түүнд үнэхээр таалагддаг байсан бол танд яаж хандах байсан бэ?
-Та түүнд таалагддаг байсан бол үргэлж залгаж, болзох санал тавих байсан
- Та түүнд таалагддаг байсан бол тэр”Бид зүгээр найзууд” гэсэн хариу хэлэхгүй байсан
-Та түүнд таалагддаг байсан бол тэр өмнөх харилцаандаа харамсдаг гэх үгсийг хэлэхгүй байх бөгөөд “Би шинээр дурлахыг хичээж
байна” гэх мэт үнэнээ хэлэх. Мөн таньтай унтахад яарахгүй байх байсан.
Дээр дурдсан залуусаас хол байхыг хүсье. Үнэндээ та түүнд таалагддаггүй бөгөөд үүрд хамт байж чадахгүй хүмүүс. Таныг өөртөө дурлуулаад хаях чадалтай учир ийм залуутай таарсан бол одоо салж зүрх сэтгэлээ хамгаалаарай.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
