Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, БНСУ-ын ерөнхийлөгч Пак Генхэ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын 30 улс орны удирдагчид урилгыг хүлээн авч тус арга хэмжээнд оролцсон байна. Үүнд: Белорусс, Куба, Египет, Казахстан, Киргиз, Мексик, Монгол, Пакистан, Серби, Тажикстан, ОХУ зэрэг 11 орон армиа томилон цэргийн парадад оролцуулав. Жагсаал бүр 75 хүний бүрэлдэхүүнтэй. Афганистан, Камбож, Фижи, Лаос, Вануату, Венесуэл зэрэг 6 орон төлөөлөгчид томилон парадад оролцуулсан. Тэдний төлөөлөгчид 7 хүний бүрэлдэхүүнтэй. Энэ үйл явдал нь Дундад улс анх удаа гадаадын цэргийг парадад оролцуулж байгаа явдал юм.
Мөн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гимун, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал зэрэг олон улсын байгууллагын 10 удирдагч баярын арга хэмжээнд оролцсон байна.

