Улаан лоолийн ач тус юунд байна вэ?
2015-12-28 18:21
Улаан лооль нь таны биед маш их тустай бөгөөд улаан лоолийн шүүс ч мөн адил. Энэ ногоо нь өөртөө олон төрлийн витамин болон бусад шимт бодисыг агуулдаг. Гэвч үүнийг харш бүтээгдэхүүнтэй хэрэглэвэл эсрэгээрээ таны биед сөрөг нөлөө үзүүлдэг.

Ашиг тус
Улаан лоолинд глюкоз, фруктоз, нимбэгний хүчилээр баялаг. Мөн их хэмжээний каротин, витамин А, Е, РР, Н, В С, кальци, магни, фосфор, хлор, йод марганци, төмрийг агуулдаг. Уургаар баялаг учир цатгалан мэдрэмжийг төрүүлдэг. Тиймээс дэглэми барьж буй хүмүүст ашигтай.
-Төмөр болон калийн агууламж нь хүний зүрхэнд сайнаар нөлөөлж, зүрхний өвчнөөс сэргийлдэг, бодисын солилцоог зохицуулдаг. За тэгээд цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулдаг.
-Бүтээгдэхүүн нь серотин гэх бодисыг дэмжиж өгдөг. Серотин нь таны сэтгэл санааг дээшлүүлж, стрессийг багасгадаг.
-Улаан лооль нь нянгийн эсрэг үйлчилгээ явуулдаг. Ходоодны шарх, шар хөөрөх гэх мэт хоол боловсруулах замын өвчнийг анагааж гэдсийг цэвэрлэж өгдөг.
-Жирэмсэн эмэгтэйчүүд зайлшгүй улаан лоолийн шүүсийг хэрэглэх ёстой. Учир нь жирэмсэн эмэгтэй цус багадалтанд орохоос сэргийлэх ёстой.
Ямар үед хэрэглэхгүй вэ?
-Зарим тохиолдолд улаан лоолиос татгалзах хэрэгтэй. Жишээ нь хоол боловсруулах системийн цочмог өвчинтэй үед. Учир нь лоолийг идэхэд хоол идэх дуршил нэмэгдэж болзошгүй бөгөөд хоол боловсруулах эрхтний хөдөлгөөнийг нэмэгдүүлж биеийг хоол идэхэд бэлэн болгодог. Үүний улмаас өвдөлт нэмэгдэж болзошгүй.
-Мөн лооль нь өндөг, мах, тарагтай гэх мэт уураг ихтэй бүтээгдэхүүнтэй зохицол муу байдаг.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
