solongonews
Азийн үйлдвэрлэлийн салбар дэлхийн эдийн засгийн тогтворжуулагч болж байна
2024-10-06 21:26
Азийн үйлдвэрлэлийн салбар дэлхийн эдийн засгийн тогтворжуулагч болж байна

Хятадын Ложистик ба худалдан авалтын холбоо өнөөдөр буюу аравдугаар сарын 06-нд есдүгээр сарын дэлхийн үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн үзүүлэлтийг нийтлэв. Үзүүлэлтүүд нь наймдугаар сарынхаас бага хэмжээгээр буурсан тул дэлхийн үйлдвэрлэлийн салбарын ерөнхий сэргэлтийн эрч хүч мөн сул байгааг харууллаа.

Гэхдээ Хятадын эдийн засаг сайжран сэргэх хандлагатай учраас Азийн үйлдвэрлэлийн салбар нь мөн дэлхийн эдийн засгийн сэргэлтийн тогтворжуулагч хэвээр байна.

Есдүгээр сард дэлхийн үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн үзүүлэлт 48.8 хувь байсан нь наймдугаар сараас 0.1 нэгж буурсан бөгөөд гурван сар дараалан 49 орчим хувьтай хэвээр байна.

Азид тус үзүүлэлт 50.7 хувьд хүрсэн нь хоёр сар дараалан буурч байсан хандлагыг өөрчилсөн дүн юм.

Найруулагч: Ц. УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : https://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл