solongonews
Хонхны баяр тэмдэглэх 5 ресторан
2015-12-28 18:21
Хавар болж их дээд сургууль гэлтгүй дунд сургуулиудын төгсөлт, хонхны баярууд удахгүй эхлэх гэж байгаа билээ. Тиймээс нийт төгсөгчиддөө зориулан боломжийн үнэтэй тохилог ресторануудыг санал болгохоор шийдлээ.
Kings Crown Restaurant & Pub
Хотын төвөөс нээх холгүй, бидний ярьж заншсанаар Хүнсний 4 дэлгүүрийн замын эсрэг талд байрлах KINGS CROWN ресторан пабаар зочиллоо.
За ТВ-н Эрхэмсэг нэвтрүүлгийн зураг авалт энд хийгддэг байсан болохоор дотоод тохижилтын талаар тайлбарлах нь илүүц биз. Тохилог, халуун дулаан уур амьсгалтай учир найз нөхөдтэйгөө дотно яриа өрнүүлж суухад тохиромжтой сайхан ресторан байна.
 
Том заал, олон ширээтэй учир анги хамт олныхоо онцлогт тохируулан байрлуулах боломжтой. Мөн заалны төв хэсэгт тайз, өсгөгч зэрэг баярын үйл ажиллагаа зохион байгуулахад тохирох бүхий л тоног төхөөрөмж байна. 
 
Хоолны хувьд дундаж үнэтэй гэхэд үнэхээр амттай, порц сайтай хоолоор үйлчилдэг юм байна. Хонхны баярт зориулан тусгай хоолоор үйлчилж байгаа бөгөөд хүсвэл буфет хүлээн авалт ч зохион байгуулж болох юм байна.
 
Холбогдох хаяг: https://www.facebook.com/KingsCrownd
 
Их ноёд ресторан
Хотын төвийн зүүн хэсэгт, бидний нэрлэдгээр Сансарын колонкийн замын эсрэг талын ИХ НОЁД рестораныг зорьж очлоо. Тэр хавьдаа л содон өвөрмөц барилгатай 2 давхар энэ рерторанд орохоод л дотно сайхан санагдаж байна. Хонхны баяраа тэмдэглэхдээ анги хамт олныхоо онцлогт тааруулж аль ч давхарт хийж болох нийтэд нь ч хийж болох юм байна. Их ноёд ресторанд тогтмол амьд хөгжмийн тоглолттой байдаг болохоор баярт өдрөөрөө хөгжим хэрэгсэл, дэлгэцийг ашиглах дурсгалт мөчүүдээ эргэн санагалзах боломжтой санагдлаа.
 
Эднийх төгсөгчиддөө зориулан 38000, 50000, 60000 төргөнийн үнэтэй багцууд гаргасан байгаа нь амт чанартай хоолтой энэ рестораны хувьд тун ч боломжийн хямд меню санагдлаа.
Холбогдох хаяг: https://www.facebook.com/ikhnoyod
 
Winsway Restaurant & Lounge
Баянгол дүүрэг бидний нэрлэдэг Хорооллын худалдааны гудамжинд хамгийн том ресторан, лоунж ирлээ. Гаднаасаа л илт ялгарч харагдах 3 давхар цогцолбор барилга байна. Эхний 2 давхартаа ресторан паб, 3 давхараа лоунж болгож өвөрмөц тансаг тохижуулсан байна. Хэрэв төгсөгчид маань энд хонхны баяраа тэмдэглэвэл хүлээн авалт, албан үйл ажиллагаагаа доод давхарууддаа тэмдэглээд лоунжид орж найзуудтайгаа хөгжилдөж сайхан дурсамжаа сэргээн суухад тохиромжтой юм. Мөн хүсвэл анги фракцаараа B1  давхар дах караокед ч орж болох юм байна. Хөгжим нь ажиллах болов уу, өсгөгчний дугаралт нь сайн болов уу гэж зовох хэрэггүй бүх тоног төхөөрөмж бэлэн байна. 
Мастер тогоочийн гарын ази европ монгол хоол танд таалагдана гэдэгт итгэж байна. Эдний хамт олон төгсөгчиддөө зориулан 50000, 70000 төгрөгийн сонголттой багцууд гаргаад байгаа юм байна. Хүчин чадлын хувьд F-1 давхартаа 50 хүн, F-2 давхартаа 180 хүн, F-3 давхартаа 120 хүн тус тус хүлээн авах хүчин чадалтай юм байна.
Холбогдох хаяг: http://www.facebook.com/WinswayMN
 
Дархан төв
Сонгино хайрхан дүүрэг Москва хорооллын хажуудах Дархан төвийг санал болгож байна. Төвөөс нилээд зайтай болоод ч тэрүү энэ хавьд томоохон ресторан ховор байдаг юм байна. Харин эднийх 2 давхартаа европ, 3 давхартаа  солонгос хоолоор үйлчилсэн томоохон цогцолбор юм байна. Заал нь цэлгэр том саруулхан тохижилттой. Анги хамт олноороо дуулж бүжиглэж цагийг зугаатай өнгөрөөхөд тохиромжтой газар байна. 
 
Аль давхар үйлчлүүлснээсээ хамаарад харьцангуй хямд европ, солонгос хоолоор үйлчлүүлж болох болох юм байна. Биднийг очих үеээр хүүхдээ дагуулсан гэр бүлүүд хэд хэд харагдаж байсан нь эдний хоолны чанар, найрсаг дулаан үйлчилгээтэйг батлан харуулж байгаа санагдлаа. Төгсөгчиддөө зориулан 36900, 40600, 57700, 63100 төгрөгийн үнийн сонголттой багцууд гаргаад байгаа нь харьцангуй хямд үнээр тансаг хонхны баяр хийх боломжийг олгож байна.
 
Алтай Монгол грилл ресторан
Хотын төв Сөүлийн гудамж дах Алтай Монгол грилл рестораныг сонирхлоо. Эдний Сөүлийн гудамжны салбар болон Сансарын их тойруу дах салбарууддаа хонхны баярын захиалга авч байгаа юм байна. Нийт 200-230 хүний багтаамжтай учир та чөлөөтэй бүжиглэж хөгжилдөх боломжтой. 
Харьцангуй удаан үйл ажиллагаа явуулсан учир хонхны баяр, тэмдэглэлт өдрүүдийг зохион байгуулах арвин туршлагатай эдний хамт олон таныг хүлээж байна. Хоолны амт чанарын хувьд дурсах нь илүүц биз ээ. Төгсөгчиддөө зориулан 30900, 34900, 39900 төгрөгийн үнийн сонголттой багцууд гаргасан байна.
 
 
Мөн төгсөгчид маань хонхны баяраа тэмдэглээд хотод ойрхон тохитой амралтын газарт очиж амрахыг хүсвэл та бүхэнд ДУГАН ХАД амралтын газрыг санал болгож байна.
Улаанбаатараас Дархан орох зам 100 км яваад л орох байгалийн үзэсгэлэн цогцолсон энэ амралт нь гэр байшин болон өвлийн байрууддаа амрагчдыг хүлээн авч байна. Энд гар бөмбөг, сагс, биллъярд, тенниснээс хүссэнээ тоглоод диско бүжиг, галын наадам хийж тэмдэглэлт өдрөө дурсгалтай өнгөрүүлээрэй. Тус амралт нь төгсөгчиддөө өдрийн 3 хоолоор үйлчлэх бөгөөд ердөө 55000 төгрөгөөр үйлчилж байна. 
 
 
илүү ийхийг  доорхи зурган дээр дараад мэдэж болно
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл