solongonews
Хятад Япон БНСУ-ын эдийн засаг, худалдааны сайд нарын уулзалт болов
2025-03-31 09:36
Хятад Япон БНСУ-ын эдийн засаг, худалдааны сайд нарын уулзалт болов

Хятад, Япон, БНСУ-ын Эдийн засаг, худалдааны сайд нарын 13 дахь уулзалт 3-р сарын 30-ны өдөр БНСУ-ын Сөүл хотноо болов. Уулзалтыг Хятадын Худалдааны сайд Ван Вэньтао, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний сайд Ан Деок Гюн, Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн сайд Ёшихару Муто нар хамтран даргалав. Уулзалтаар Хятад, Япон, БНСУ-ын удирдагчдын 9 дэх уулзалтын эдийн засаг худалдааны салбарын чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх талаар голчлон ярилцаж, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, бүс нутаг, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал бодлоо гүнзгий санал солилцож, өргөн хүрээний нийтлэг ойлголтод хүрсэн байна.

 

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл