
Энэ сарын 8-ны өдөр Шанхай хотод Дундадын Ардын Банкны байгуулсан юаний тооцооны хил дамнасан анхны систем (CIPS)-ийг ашиглалтад оруулжээ. Энэ нь хилийн гадна дотно байгаа банк санхүүгийн байгууллагууд юаниар хил дамнан тооцоо хийх чухал систем юм.
Юаний тооцооны хил дамнасан анхны системийн анхны цогцолбор нь хувь хүн болон банк санхүүгийн байгууллагын мөнгө гуйвуулах хэлбэрээр тооцоо хийхэд үйлчлэх юм байна. Энэ систем Бээжингийн цагаар 9:00-20:00 цагийн хооронд Дундад улсын ажлын өдрүүдэд ажиллана. Энэ систем тооцооны дамжлагыг багасгаж, ажлын үр ашгийг дээшлүүллээ.
Тус систем өдгөө Аж үйлдвэрийн банк, Хөдөө аж ахуйн банк, Дундадын банк, Бүтээн байгуулалтын банк, Зам харилцааны банк, Арилжааны банк, Пүдүний хөгжлийн банк, Миньшэн банк, Шин-Е банк, Пин-Ань банк, Хуашя банк, Хүйфэн банк(хятад), Хуачи банк (хятад), Стандарт чартеред (хятад) зэрэг гадаад дотоодын хөрөнгийн 19 банктай шууд холбогдон ажиллаж байна. Мөн Ази, Европ, Атлантын далай, Африк зэрэг тив дэх Дундадын 38 банк, гадаад орны 138 банктай дамаар холбогдон ажиллаж байгаа юм.
