Бээжин-Тяньжин-Хэбэй бүсийн экспорт түүхэн дээд амжилт тогтоожээ
2025-05-19 10:37
Бээжин-Тяньжин-Хэбэй бүсийн экспорт түүхэн дээд амжилт тогтоожээ.
Гаалийн статистик мэдээгээр,энэ оны эхний дөрвөн сард Бээжин-Тяньжинь-Хэбэй бүс нутгийн импорт экспортын хэмжээ 1 их наяд 430 тэрбум юаньд хүрч, мөн хугацаанд Хятад улсын импорт экспортын нийт хэмжээний 10.1 хувийг эзэлж байна. Үүний дотор экспортын хэмжээ 445 тэрбум 460 сая юаньд хүрч, түүхэн дэх мөн үеийн дээд амжилтыг тогтоож,1.7 хувь өссөн байна.

Дөрөвдүгээр сард Бээжин-Тяньжин-Хэбэй бүс нутгийн аж ахуйн нэгжүүдийн экспортын хэмжээ 121 тэрбум 660 сая юаньд хүрч,энэ нь 2024 оны 06-р сараас хойших хамгийн өндөр тоон үзүүлэлт болсон юм.
Зохиогч: ГҮ ЯН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
