solongonews
“Миний хайр” киноноос танд үлдэх 5 зүйл
2015-12-28 18:21
Би найз залуутайгаа үерхээд 1 жил 5 сар болж байлаа. Жижигхэн зүйлээс болж муудалцаад салах дээрээ тулчихаад байхдаа энэ киног үзсэн юм. Үүний дараа хайртаасаа салъя гэсэн бодол маань эрс өөрчлөгдсөн юм шүү. Хэрвээ та хайрттайгаа муудалцсан бол, хайраас болж шаналаж байгаа бол энэ киног үзээрэй гэж зөвлөх байна. 
 
• Хосуудын дундах хамгийн байж болшгүй асуудал бол бие биенийхээ дээр гарах гэж оролдох явдал юм. Муудалцчихаад хэн нь ч буулт хийхгүй, тэр заавал надаас уучлалт гуйх ёстой гэсэн бодол зарим хүмүүст төрдөг л байх. Би ч тэгж л боддог байсан. Яагаад ч юм буулт хийх гэхээр нэг л болж өгөхгүй, магадгүй их зан гээч юм нь байдаг байх. Харин энэ киног үзснээс хойш хоёр биендээ буулт хийхгүй, их зан гаргаад суух тусам хоорондоо хөндийрч улам д холдохоос өөр ид шидгүй шүү дээ. 
 
• Ихэнх эмэгтэйчүүд хайртай хүнтэйгээ муудалцвал юун түрүүнд найзуудаасаа зөвлөгөө авдаг. Найзуудынхаа санаа бодлыг сонсох нь зөв ч зарим тохиололд буруугаар эргүүлчихдэг. Найзууд үргэлж тэр хосын дэргэд байдаггүй учраас ямар харилцаатайг ч мэдэхгүй. Чиний нүдээр хайртай хүнийг чинь харж үзээгүй, чиний зүрхээр хайртыг нь хайрлаж үзээгүй, чиний дотор ороод хайртай хүнтэй чинь хамт байж үзээгүй хүн юуг нь ч мэдээгүй байж хайртыг чинь л буруутгана. Бас магадгүй амьдрал гэж юу байдгийг үзээгүй найз чинь чамд гайхалтай, үнэн, зөв зөвлөгөө өгөх нь юу л бол. Хайрттайгаа муудалцсан л бол хайрттайгаа л учраа олохыг хичээгээрэй.
 
• Найз залуу/охиноосоо салаад шаналсан гээд гуньж гутраад шал ширтээд явах нь ч байдлыг улам л дордуулна. Гэхдээ шаналж байгаагаа нуун худлаа инээх хэрэггүй шүү. Тэгвэл чи илүү их шаналах болно. Өөрийгөө хэзээ ч битгий хуураарай. Уйлмаар байвал уйлаад, хөгжилдмөөр байвал хөгжилдөж амьдраарай. Гэхдээ бусдад өөрийгөө сул дорой харагдуулж болохгүй.
 
• Хичнээн муудалцсан байлаа ч нөгөө хүндээ боломж олгож сураарай. Алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй. Хайртай хүн чинь ганц удаа алдаад чамайг гомдоосон байж болно шүү дээ. Уучлахыг хүсэхгүй байсан ч өөрийгөө хүчлээд ч болов ганц боломж олгоорой. Гэхдээ нэг боломж олгохдоо юунд ч битгий эргэлз. Хоёр дах боломж олгохдоо дахиад намайг гомдоож чадахгүй байж чадах болов уу гээд бодоорой. Хамгийн чухал нь түүнд гурав дахь боломж байх ёсгүй. Хэрвээ чамд үнэхээр хайртай бол өмнөх боломжуудыг амь шигээ хайрлах байсан юм. 
Хэрвээ та гурав дахь боломж олговол давруу зан сууж магадгүй л байх. “Ямар ч алдаа гаргасан намайг уучилдаг л юм чинь” гэсэн бодол суулгаж болохгүй шүү. 
 
• Үерхэх , нэг гэрт орох хоёр тэнгэр газар шиг ялгаатай зүйл шүү. Үерхээд муудалцаад саллаа гэж бодоход шархалсан зүрхнээс өөр зүйл та хоёрт юм үлдэхгүй. Нэг гэрт орсон хүмүүс муудалцаад саллаа гэж бодоход зовж байж босгосон амьдрал, зулайг үнсэж эрхлүүлсэн үрс чинь, гэрлэж байхад чинь итгэл хүлээлгээд нэг гэрт оруулсан эцэг эх хамаатан садан гээд л маш олон зүйл бий болно. Муудалцахдаа ч ганц биеийн жаргалыг хөөлгүй цаанаа ямар олон үнэт зүйлтэй гэдгээ сайн бодоорой. 
 
Гоо
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл