БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба 08-р сарын 19-нд "Чанартай хөгжлийг ахиулъя" урианы дор хэвлэлийн бага хурал хийж, Хятадын Үндэсний цагаачлалын хэрэг эрхлэх газрын сүүлийн үеийн статистик мэдээг нийтэлсэн байна. Энэ оны 01-ээс 07-р сар хүртэл Хятадын боомтоор давхардсан тоогоор 341 сая хүн нэвтэрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 62.34 хувь нэмэгдсэн байна. Энэ нь давхардсан тоогоор нийт 17 сая 254 мянган хүн нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 129.9 хувь өссөн үзүүлэлт болжээ. 846 мянган боомтын виз олгосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 182.9 хувь өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд Хятадад ирсэн гадаадын жуулчид 100 тэрбум гаруй юанийн хэрэглээг дэмжих төлөвтэй байна.

“China Travel” нь моод болсон бөгөөд Хятадад 144 цагийн визгүй зорчих бодлого нь гадаадын жуулчид хүссэн цагтаа зорчих боломжтой болсон “гол нууц”болжээ. 110 гаруй тохиромжтой бодлого, арга хэмжээ нь гадаадын иргэдэд "тав тухтай", "олон арга замаар" Хятадад ирэхэд нь тусалсан билээ. Цаашид Хятадын Үндэсний цагаачлалын алба нь дамжин өнгөрөх визээс чөлөөлөх, үйл ажиллагааны цар хүрээг тэлэх, холболтын бүсийг нэмэгдүүлэх, нээлтийн зохион байгуулалтыг оновчтой болгох, гадаадын иргэдийн тав тухыг сайжруулах зэрэг бодлого, арга хэмжээг оновчтой, боловсронгуй болгох ажлыг үргэлжлүүлнэ.
