solongonews
Багш нарын баяр
2015-09-10 09:00
Багш нарын баяр мэнд хүргэе!

МЭӨ XI зууны Баруун Жөү Улсын үед анх “Багш ахмадаа ээж аавтай адил хайрлах хэрэгтэй” гэж дурдан, багш гэдэг алдрыг хүндэтгэн өнөөдрийг хүрчээ. 1985 онд Дундад улсын VI удаагийн Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны IX удаагийн хурлаас Төрийн Зөвлөлийн дэвшүүлсэн багш нарын баярын өдрийг тогтоох төслийг баталж, жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг багш нарын баярын өдрөөр тогтоожээ. 1985 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Дундад улс багш нарын баярыг тэмдэглэж эхэлжээ. Ийнхүү багш нарын баярын өдрийн 31 дэх жилээ угтан авч байна.

Үр хойчдоо боловсрол олгох үйл хэрэгт эрдэм мэдлэг, авьяас чадвар, ур ухаан, бие сэтгэл, бүхий л амьдралаа харамгүй зориулан хүчин зүтгэж яваа эрдэмтэн, багш нар, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид Та бүхэндээ багш нарын баярын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье! Хүн ардаа боловсролтой, үндэсний ёс заншлаа дээдэлж, эх орноороо бахархдаг, иргэншин төлөвшсөн, шинэ үеийн хариуцлагатай иргэдийг төлөвшүүлэх нэн хариуцлагатай бөгөөд эрхэм үүргийг ардын багш та бүхэн үүрч байдаг билээ.

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл