Хаврын урин салхи сэвэлзэж, хан дэлхийд хаа сайгүй цэцэгс алаглаад иргэд малгайн жавар үргээж хаврын аялалдаа гарна. Энэхүү бие сэтгэлийг ариусгасан тав тухтай улиралд хүмүүс цэцэрлэгт хүрээлэнд зугаалан цэцэгсийн дунд зургаа авахуулах юм уу, хөдөө орон нутгийг зорьж, эх байгалийн цэцэгсийг сонирхон сэтгэлээ сэргээж байна. "Цэцэгс сонирхох аялал" иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж болсноор зогсохгүй хаврын аялал жуулчлалын зах зээлийг хөөр хөгжөөнтөй болгож, нийтийн хоол, зочид буудлын хэрэглээг нэмэгдүүлэн, хаврын улиралд эдийн засгийн хөгжилд эрч хүч нэмж байна.
Хубэй мужийн Ичан хотын Зигүй шяний Хөх мөрний гурван хавцлын Шилин хавцлын үзэсгэлэнт байгаль
Гэрэл зургийг: ЖЭН ЖЯЮЙ (Шиньхуа агентлаг)

Жэжян мужийн Жяшин хотын Наньху байгалийн үзэсгэлэнт газарт
Гэрэл зургийг: ЖИНЬ ПЭН (Ардын сайт )

Жянсу мужийн Янжөү хотын Хэюань цэцэрлэгт хүрээлэнд жуулчид зургаа авахуулна
Гэрэл зургийг: МЭН ДЕЛОНГ (Ардын сайт)

Ханфу хувцас өмссөн жуулчид Сычуань мужийн Наньчон хотын Пэнь Ань шяний Муба суурингийн рапс цэцгийн тариалангийн талбайд гэрэл зураг авцгаан зугаална.
Гэрэл зургийг: ЛЮ ЮНХОН (Ардын сайт)

Аньхуй мужийн Хуайбэй хотын Наньху намгархаг газрын цэцэрлэгт хүрээлэн хаврын улиралд цэлмэг тунгалаг үзэсгэлэнгээ дэлгэхэд иргэд, жуулчид цэцэгс дэлгэрэхийг сонирхохоор зочилдог
Гэрэл зургийг: ЖАН ХУН ШИН (Ардын сайт)

Жуулчид зугаалж, Ганьсу мужийн Лоннань хотын Вүдү дүүргийн Ченгуан суурингийн Ши Жяжуан тосгоны 67 га интоорын аж ахуй паркын цэцэгсийг үзэж сонирхов
Гэрэл зургийг: ЛИ ШҮЧИН (Ардын сайт)

Хунань мужийн Чандэ хотын Вулин дүүргийн Данье цэцгийн тариалангийн фермд рапсын цэцэг, тоорын цэцгүүд дэлгэрч, жуулчид цэцэг сонирхон, гэрэл зураг авахуулцгаана
Гэрэл зургийг: ЦАЙ ВЭНЬЛОН (Ардын сайт)

Жянши мужийн Наньчан хотын Фэн Хуангөү үзэсгэлэнт газарт интоорын цэцэг, алтанзул цэцэг зэрэг цэцэгс өнгө ялгаран дэлгэрч, олон иргэд, жуулчид цэцэгс сонирхож байлаа
Гэрэл зургийг: ЛИ ЖИЕ (Ардын сайт)
