
Тариалангийн хур боллоо гэдэг нь “Хур бороо хамаг үр тариаг ургуулах” цаг ирсэн гэдгийг илэрхийлдэг. Энэ улирлаар хур бороо элбэгшиж, тариан чих цухуйн гардаг учраас бороо хурын ачаар хаврын тариалан ургац сайтай болдог байна. Тариалангийн хур нь хур ус, өчүүхэн дүүрэн, бага цас, их цас мэтээр хур тунадасны хэмжээг илэрхийлдэг улирал учраас эртний тариалах соёлд ажил үйлийг зааж чиглүүлэх утга учиртай оршсоор ирсэн аж.
Бүс нутаг хоорондын цаг агаарын ялгаа зөрөөнөөс шалтгаалж, Хятадын өмнөд нутагт энэ үеэр борооны улирал эхэлдэг бол умард нутагт харин хүйтэн сэрүүн улирал дуусаж, хяруу цас бүрэн хайлахын бэлгэ тэмдэг болдог байна. Тариалангийн хураар хаврын улирал дуусаж, зун цаг хаяанд морилон саатсан байдаг учраас улирал солигдох цагаар та бүхэн маань хоол хүнсээ тохируулж, чийг нойтноос сэргийлэн, эрүүл мэнддээ анхаарал тавихыг сануулъя. Энэ улиралд биеэ зөв сувилбал цус сэлбэж, хийг төлжүүлэн, биеийн дархлаа дэмжихэд тохиромжтой байдаг байна.
Уламжлалт анагаах ухаанд 4 их улирлын эцсийн 18 хоног бүрийг дэлүүг сувилах үе гэж үздэг бол тариалангийн хур нь хаврын сүүлчийн улирал учраас зуны аагим халуун, нойтон чийглэг уур амьсгалаас өмнө амжиж ходоод дэлүүгээ хамгаалан, хүйтэн чийг туух хоол хүнс идэхийг зөвлөж байна. Жишээ нь нүцгэн ховол, хар буурцаг, наанги цагаан, хэлтэг загас зэрэг байж болно.
Тариалангийн хураар болдог хятад зан үйлийн хувьд тухайн өдрийн өглөөгүүр түүсэн цайны навчийг түүж уух нь халуун тууж, хор тайлна гэж үздэг байна. Мөн мандарваа цэцэг сонирхох, мөр гаргах, хорт шавжийг устгах цаасан хайчилбар хайчлан наах зэрэг үйл ажиллагаанууд ардын дунд болдог байна.
