Яахаас ч буцахгүй бүсгүйчүүд байна уу?
2015-12-28 18:21
Яг одоо өөрийнхөө дотор нуугдсан яахаас ч буцахгүй бүсгүйг сэрээх цаг болсон юм биш үү, найз аа. Ширээний ард сууж номын царайлж дууслаа, орой гэртээ очоод гал тогоонд эргэлдэж, хүүхдэдээ хоол хийж өгөөд, дараа нь гэрийн даалгаврыг нь шалгана гээд урт ажлын жагсаалтаа яг одоо яахаас ч буцахгүй эмэгтэйн нүдээр хар даа.
Яахаас ч буцахгүй эзэгтэй нар гээд цуврал кино гардаг байсныг манайхан санаж байгаа байх. Үргэлж цоглог, үргэлж өөртөө итгэлтэй, бас дандаа ихэмсэг бүсгүйчүүдийн тухай өгүүлдэг тэр киног үзэхээр цаанаасаа л нэг юм оргилж ирээд байх шиг санагддаг юм. Ер нь эмэгтэйчүүд бид чинь тийм байх ёстой юм шиг ээ.

Алийн болгон ажил гэр гэсэн хоёрхон маршруттай, тэгээд тэр нь уйтгар гунигийн далай болох ёстой юм бэ, тийм биз дээ. Өдөр бүр өөртөө шинэ зүйл бодож олж, учирсан бэрхшээлийг инээмсэглэн давах чадал яахаас ч буцахгүй эмэгтэй бүхэнд бий гэж боддог. Ер нь яахаас ч буцахгүй эмэгтэй гэдэг чинь энэ ертөнцийн бүсгүй хүн бүрийг хэлээд байх шиг. Яагаад гэвэл бүсгүй хүн гэдэг чинь дотроосоо асч цалгиж явдаг, гэрэлтээд л ирдэг энэ ертөнцийн хамгийн тод өнгө, хамгийн сайхан зүйлс.
“Эмэгтэй хүнд өсгийтэй гутал байхад тэр дэлхийг эргүүлэх хүчтэй болдог юм” гэж нэгэн алдартан хэлсэн байна лээ. Яг сайхан утгачилж хэлж чадахгүй байгаа ч ерөнхийдөө ийм утга бий. Яагаад ч юм бүсгүйчүүд маань даашинз өмсөөд, туфль углачихвал хэний ч зүрхэн дээр хайрын вальс эргэх асар их хүчтэй болдгийг бид өдөр бүр өөрсдөөсөө авахуулаад өрөөлөөс ч гэсэн харж л байна.
Тэгэхээр яг одоо өөрийнхөө дотор нуугдсан яахаас ч буцахгүй бүсгүйг сэрээх цаг болсон юм биш үү, найз аа. Ширээний ард сууж номын царайлж дууслаа, орой гэртээ очоод гал тогоонд эргэлдэж, хүүхдэдээ хоол хийж өгөөд, дараа нь гэрийн даалгаврыг нь шалгана гээд урт ажлын жагсаалтаа яг одоо яахаас ч буцахгүй эмэгтэйн нүдээр хар даа. Тэд байсан бол үүнийг хамгийн хялбархан, хамгийн зугаатай зүйл гэж хэлэх байсан.
Яагаад гэвэл дараа нь яахаас ч буцахгүй шөнө тэднийг хүлээж байгаа. Бас яахаас ч буцахгүй адал явдлаар дүүрэн маргааш хэмээх өдөр тэднийг олон гэнэтийн бэлгээр угтана. Тийм биш гэж үү.
Монголхатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
