Найзаасаа холдон салъя гэж хүсвэл түүнд мөнгө зээлдүүл
2015-12-28 18:21
Та өр болоод авлаганы алийг нь илүүд үздэг вэ? Магадгүй хүн гэгч угаас авлагыг эхэнд үзэх нь лавтай ч, мөнгөний хэрэгцээнд тулахаараа зээл тавьж байж олддог өрийг сайханд тооцож магад билээ. Хэрэгцээтэй үед хэрэг болсон зүйл л сайхан байдаг даа. Гэсэн ч “Тайван амьдаръя гэж хүсч байгаа бол өр бүү тавь, зээл бүү өг” гэдэг үг бий. Энэ цаг үед, хүнд мөнгө зээлнэ гэдэг хогийн саванд чулуудсантай адил гэцгээх болж
Та өр болоод авлаганы алийг нь илүүд үздэг вэ? Магадгүй хүн гэгч угаас авлагыг эхэнд үзэх нь лавтай ч, мөнгөний хэрэгцээнд тулахаараа зээл тавьж байж олддог өрийг сайханд тооцож магад билээ. Хэрэгцээтэй үед хэрэг болсон зүйл л сайхан байдаг даа. Гэсэн ч “Тайван амьдаръя гэж хүсч байгаа бол өр бүү тавь, зээл бүү өг” гэдэг үг бий. Энэ цаг үед, хүнд мөнгө зээлнэ гэдэг хогийн саванд чулуудсантай адил гэцгээх болж. Үнэний ортой бодох л зүйл. Тиймээс зээл горилж байгаа танд санаа болох зөвлөмж илгээе. Энэ талаар ончтой өгүүлсэн титэм үг байдаг юм.
“...Өр зүрхний сайн нөхөртэйгөө өр зээлний торон сүлжээнд орооцолдохгүй байхыг бод. Яагаад гэвэл зээл өгч байх үедээ найз, өрөө нэхэх үед дайсан болж мэднэ. Хаана зээл эхэлнэ вэ тэнд нөхөрлөл дуусна, найзаасаа холдон салъя гэж хүсвэл түүнд мөнгө зээлдүүл гэх сургамжтай үгийг байнга сана. Шинээр баяжсан ядуугаас зээл битгий гуй. Тэд авах сэтгэлгээгээ, өгөх бодлоор сольж амжаагүй байдаг юм. Өгөөч гэж алгаа тосон гуйж гувшиж явах гутамшиг, өгөх бололцоотой хэрнээ өгөхгүй байх давхар гутамшиг. Зээл авсан бол буцааж төл, дараагийн удаа зээл авахаар амар. Авч чадсан бол өгч чаддаг бай. Өргүй бол баян, өвчингүй бол жаргал. Өртэй явснаас өлсөж явсан нь дээр. Амархан олвол амархан алдагдана. Хөлсөө урсган зовж олвол хэмнэж гамнаж зөв зарна. Олзны бага нь амттай. Голд байгаа арван загаснаас гарт байгаа ганц нь дээр.”
Эцэст нь хэлэхэд байгаагаа амьдралдаа хүргэхийн төлөө хичээж, буй бүхнээс эд мөнгөний бус сэтгэлийн таашаал эдэлж амьдраваас тайван жаргалтай амьдрал тэр буюу.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
