Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дунд нөхөрлөл байж болох уу?
2015-12-28 18:21
Миний амьдралд эрэгтэй найзууд их байсан ч нэг л хэвийн бус байсан. Нэг бол тэр, эсвэл би тэднээс өөр харилцаа хүсэж байсанд юм. Энгийн эр эм сайн найзууд гэж байдаг гэж та бодож байна уу? Үнэндээ тийм зүйл хаана ч байдаггүй.
Магадгүй зарим хүмүүс яг одоо “Надад эрэгтэй сайн найз байгаа” гэж хэлж байгаа байх. Гэхдээ эр эм хүмүүсийн дунд ийм л харилцаа байдаг:
-Эр танил + Эм танил
-Эр/хайр + Эм/найз
-Эм хайр+ Эр/найз
-Эм хайр + Эр/хайр
Эр/хайр + Эм/найз
Надад ийм нэгэн түүх байна. Эрт үед надад эрэгтэй найз байлаа. Бид уулзаж бүх зүйлийн тухай ярилцаж, тэврэлдэж, чатлаж инээлддэг байлаа. Түүнийг өөрийн эмэгтэй найзтайгаа танилцуулж үерхүүлэх санаатай байв. Харин би дотроо түүнийг найзаа гэж боддог байсан. Гэвч эцэс сүүлд нь тэр надад хайртай байсныг мэдсэн. Харин би ашгүй амьдралаа ярьж болох эрэгтэй найзтай болсон гэж бодож байсан нь алдаа байсан.
Эм хайр+ Эр/найз
10 жилд байхад надад сургуулийн минь банди таалагддаг байлаа. Тэр сургуулийн хамгийн нэр хүндтэй, царайлагт тооцогдох нэгэ байсан. Бид танилцаж сайн найзууд болсон. Гэхдээ бидний дунд Найзын зон үргэлж байсан учраас бид бүтээгүй. Хожим харах нь ээ тэр намайг энгийн найзын нүдээр хардаг байсаныг мэдсэн юм.
Ингээд эр эм хүмүүсийн дунд сайн нөхөрлөл үүсэх нь боломжгүй зүйл юм. Нэг бол тэр, нэг бол та түүнд сайн байдаг.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
