solongonews
Төвөдийн хамгийн том фото цахилгаан станц ашиглалтад оров
2025-03-31 14:48
Төвөдийн хамгийн том фото цахилгаан станц ашиглалтад оров

Хятадын Хуанэн корпорац 29-ний өдөр Төвдөд хамгийн том фото цахилгаан станц болох Хуанэн Жявагийн I үе шатын фото цахилгаан станцыг барьж, ашиглалтад орууллаа.

Уг цахилгаан станц нь Төвөдийн Шаньнань хотын Чюйсүн сумын Жява тосгонд байрладаг. 250 мянган киловаттын хүчин чадалтай, 50 МВт/200 МВт цагийн эрчим хүч хадгалах системээр тоноглогдсон байна. Энэ нь Төвдөд баригдсан фото цахилгаан эрчим хүч хадгалах, үйлдвэрлэх хамгийн том төсөл юм. Эрчим хүч хадгалах систем нь өдрийн цагаар илүүдэл цахилгааныг хуримтлуулж, шөнөдөө дөрвөн цаг дараалан 200 мянган кВт цаг цахилгаан эрчим хүч хангах тул орон нутгийн эрчим хүчний хангамжийн аюулгүй байдлыг үр дүнтэй сайжруулах болно.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : CCTV.COM
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл